Амттай үдэш: Б.Ангирмаа+Исгэлэн жимснүүд
1
2018/09/06

Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа "Сэтгэл догдлуулсан орой" тоглолтоороо есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Corporate Concert Hall-д сонсогч,  фэнүүддээ бэлэг барих гэж байна. Урлагийнхан дундаа ая зохиогч, продюсер, хөгжмийн зохиолч, фэнүүддээ төмөр хатагтай гэж үнэлэгддэг Б.Ангирмаа болон түүний охидтой нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлж, сэтгэлд хоногшсон дуунуудаа үзэгч, фэнүүдтэйгээ хамтран дуулах аж.

Энэ удаагийн тоглолтын сюрприз буюу онцлог түүний үүсгэн байгуулсан Kiwi хамтлагийн анхны гишүүдээс эхлээд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг дор цуглаж, ая дуугаар өргөх юм байна. Түүнээс гадна тоглолтод зууны манлай страдын дуучин МУГЖ Б.Сарантуяа, поп дива С.Наран, МУГЖ Ж.Алтанцэцэг, Сэрчмаа, Х.Оюунбилэг, Ардын жүжигчин А.Долгор Инээмсэглэл хамтлаг, Киви хамтлаг, Альтернатив Отгоо, Д.Отгонжаргал, хийлч Дээгий, дуучин Наагий болон бусад хамтлаг дуучид оролцох юм байна. Б.Ангирмаатай, поп диватай, Kiwi-тэй сэтгэл догдлуулсан оройг  үзэгч, фэнүүд нь догдлол дүүрэн хүлээж байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Zochin 2018 оны 09 сарын 09 [122.201.24.84]

    Goy concert boloh bh daa.. Manai mongol huuhnuud nas ahih tusmaa zaluujaad, ulam goy bolood bh yum.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.