С.Баярцогтын ээж: Хүүгээ улсын мөнгө идчихвий гэж айдаг
6
2018/09/08

Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуай “Монголын нууц товчоог 13 дугаар зууны үед зохиогдсон ганц яруу уран зохиол гэж үзэж болохгүй. Жишээлж хэлбэл, халцгай цөлд ганц өндөр нарс ургадаггүй, өндөр нарс их ойн дунд, өндөр нам олон нарсны зэргэлдээ ургадаг биш үү. Тэрчлэн өндөр сайхан нарс мэт сүндэрлэсэн Нууц товчоо гэдэг зохиол бол тэр урьд цагт байсан яруу сайхан олон зохиолын нэг нь мөн гэж бодож болно…” гэсэн билээ. Түүн лүгээ, одоо улстөрчдөөс С.Баярцогтын оффшор дансны дуулиан үе үед дэгдэж, дансанд дахь мөнгө нь геометр прогрессоор өссөөр байна. Энэ үед сод ухаантайдаа С.Баярцогт ганцаараа ингэж их мөнгө “хураагаад”, бусад нь зүгээр суусан гэж байхгүй. Тэр тусмаа давхар давхар хаустай, хотын төвд өндөр “tower”-тай дарга нь жигшин намаасаа хөөсөн нь хачирхалтай. С.Баярцогт төрд ажилласан улстөрчдөөс ганцаараа ийм асуудалд орооцолдоогүй, түүн шиг оффшор дансны дансны асуудалд орсон бусад улстөрчид, хараахан нэр дурдагдаагүй яваа “томчууд” ийм хэмжээний мөнгөтэй гэсэн үг гэж ойлгож болно. Өнөөдөр С.Баярцогтын 10 сая долларын асуудлыг ярьж байна, ганц С.Баярцогт бус өөр адил олон улстөрчид байгаа л даа. Өнөөгийн эрх мэдэлтнүүдийн “хэв шинжтэй” дүр байх.
С.Баярцогт Сангийн сайд хийж, АН, МАН-ыг холбогч гэж зарлан, манан татуулж “хазаар гүйлгэн” явахдаа өөрөөсөө бусдыг “хэл усгүй, боловсролгүй” гэж мэр сэр хэлэх үе байсан. Залуухнаараа бурхны оронд одсон О.Энхсайхан агсныг чуулганы танхимд элдвээр доромжилж байсан. Энэ мэт үйлдэл нь хүмүүсийн дургүйг хүргэж, улстөрд олон дайсантай болгосон байх.
Төрийн ордны өмнөх өргөтгөлийг барьсны дараахан олон улстөрчид, олон сурвалжлагч сэтгүүлчдийг Сэлэнгэ аймагт аваачиж, ээж аавтайгаа уулзуулж, бөөн хөл хөөр болсон. Тэр үеэр Сангийн сайд С.Баярцогтын ээж “Хүүгээ улсын мөнгө идчихвий гэж айдаг” хэмээн ярилцага өгч байлаа. Ээж л хүүгээ сайн мэднэ, төрүүлсэн ээж хүүхдээ хулгай хийсэн гэвэл хэзээ ч итгэхгүй. Бид ч хүний халааснаас ч бай, улсын төсвөөс ч бай 50 төгрөг ч зүгээр буруу, хулгайн замаар авахгүй, хүсэхгүй. Харин Сангийн сайдын ээж ийм үг хэлсэн нь гайхалтай. С.Баярцогтын ээжийн энэ үг асуудал дагуулж, дараа нь муу л бол хойд захын овоохой гэгчээр ярилцлага авсан сурвалжлагч нь “Хүүгээ улсын мөнгө идчихвий гэж айдаггүй” гэж хэлснийг “Айдаг” гэж буруу дуулсан “дүлий” сурвалжлагч болоод дуусаж билээ. Нэг үгнээс мянган утга цацарна гэж…

эх сурвалж: Tovchoo.mn 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
6
  • zochin 2018 оны 09 сарын 08 [64.119.16.23]

    Mgliin mongiig ogoochee ta nar yahaw uheed tamd ochood monhiin zowokh ni todorhoi sh de ger buleeree gantsaaraa ideed yahaw de mgloo hogjuulj uldee erguu mine. Chamaig turuulsen ehiin hewlii chin haraagd chi toroogui bsan bol deer bh bsiin. Bugd chamaig haraaj bga

  • Bayarmaad 2018 оны 09 сарын 09 [202.126.88.38]

    Mungu ideed deer n khuu bish ohin bsniig meduul ch balarhiin bnda

  • Irgen 2018 оны 09 сарын 09 [64.119.25.223]

    Ideed uugaad taraagaad baixad ta yu yrinam be . Xyatadiin irgen baisniig bas medeegui yu . Ta bieiig ni toruulsen gexdee uxaani ni bol xyatad . Ner xugarxaar yas xugar gej ugiig manai ovog deedes zugeer ch neg zoxiogoogui

    zochn 2018 оны 09 сарын 10 [64.119.20.66]

    ene erguug china gedegiig medne uhaan ni hurtel eriin muu bolchihson yum toroogui bsan bol zugeer eh shig yum neg shunu huntei bayasaad ene erguug oljee gej

  • Баярхүрэл 2018 оны 09 сарын 09 [124.158.95.187]

    Хүү чинь идэхийн дээдээр идчихсэн юм биш ү

  • !!!Зочин 2018 оны 09 сарын 10 [49.0.137.164]

    Dotuur tamirtai ene er za er ch gej dee huuhen ch yum biluu yaj medlee zus Mongold lai l bolson gehees oor nemer bolooguig Olon myngan hun mednee herew mongol hun bol ih l MUU hun batalgaatai !!!

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.