”Киви”-ийн исгэлэн охид юу сэдсэн бэ?
0
2018/09/10

Монголын рок поп ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож чадсан хамтлаг бол "Киви". Гурван өөр төрхийг нэгтгэн нэг цул болгож чадсан продюсер Ангирмаа Ази төрхтэй бүсгүйчүүдээ үе үе алдчихдаг тал бий. Ийн явсаар хамтлаг чамгүй олуулаа болсон бөгөөд тэд тун удахгүй үзэгчдэд нэгэн бэлэг барихаар зэхжээ. Тэд хамтдаа продюсер Ангирмаагийн "Сэтгэл догдлуулсан орой" тоглолтод оролцохоор болсон бөгөөд ийн анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг тайзан дээр гарахаар болжээ. 2004 оноос хойш тус хамтлагт дуулж байсан Энхзол, Солонго, Халиун нар хувийн шалтгааны улмаас хамтлагийг орхиж байсан бөгөөд тэднийг дахин тус тайзнаас харах боломжтой ажээ.

 

Image may contain: 7 people, people sitting

 

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.