Banner
УИХ-ыг тараах асуудлыг иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ
0
2018/09/11

“Их цааз их эргэлт”  төрийн бус байгууллагаас  нам эвслүүд нэгдэж ,УИХ-ыг тараахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр “Эргэн мандуулах хүчин”-ийн УЗ-ийн дарга Б.Батсайхан “1990 онд гарсан Ардчиллаар бидний олж авсан ганц том эрх бий.

Энэ нь үндсэн хуулийн 3.1-т заасны дагуу улс орноо удирдах эрх мэдлийг бүрэн олж авсан. Уг эрхийг хэрэгжүүлэх талаар хоёр заалт байдаг. Үүнд, улсаа удирдах ажилд шууд оролцох, мөн нөгөөдөх нь сонгуулиар дамжуулж оролцох. Харамсалтай нь долоон удаагийн сонгуулийн дараа ийм байдлаар улс орноо хөгжүүлж, шинэчлэх боломжгүй юм байна гэдгээ ойлголоо. Өнгөрсөн хугацаанд ард иргэдийн амьжиргаа, газар нутаг, төрийн залгамж халаа, эдийн засаг, соёл, хэл ямар болж өөрчлөгдөв? Тиймээс бид УИХ гэж нам дамжиж гарч ирсэн хүмүүсийг тараахыг хүсч байна. Монголын хамаг баялаг, өв соёлын бүтээлүүдийг энэ нөхдүүд л гадаадад гаргаж байна. Бид цаашид хөгжихийн тулд энэ хүмүүсээс нэн түрүүнд салах шаардлага үүслээ. Ийнхүү бид өнөөдөр эрхийнхээ дагуу УИХ-ыг тараах гарын үсэг зуруулах ажлыг албан ёсоор эхлүүллээ. Одоогийн байдлаар 500 хүний гарын үсэг цугларсан байгаа"  гэсэн юм.

Мөн энэ үеэр тус төрийн бус байгууллагын гишүүд гарын үсэг цуглуулах ажлыг хэсэгчлэн явуулж, иргэдийн дуу хоолой болно гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.