Banner
Х.Бат-Ялалт: Ц.Нямдорж шиг аавтай болохсон
2
2018/09/11

Иргэдийн шударга шүүх ТББ-ын дэргэдэх Монголын Худалдаачдын нэгдсэн холбооны төлөөлөл дөнгөж сая Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Нүүрээ амны хаалт, Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн зургаар халхалсан тэд “Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье” хэмээх аян эхлүүлнэ гэдгээ мэдэгдэв.

Анхлан Төрийн ордонд улсын зөвлөлгөөнөө хийж, улмаар жагсаал цуглаанаар үйл ажиллагаагаа эрчимжүүлж буй тэд “Ц.Нямдорж сайдыг Хятадын тагнуул гэх асуудлыг эцэслэх шалгах, С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлах, Эрдэнэтийн хэргийг шийдвэрлэнэ гэсэн амлалтдаа хүрэх, гурван хаус, 14 байрныхаа эх үүсвэрийг тайлагнах” шаардлагыг тавилаа.

Энэ үеэр Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, “Ц.Нямдорж гуай 1982 оноос төрд ажиллаж эхэлсэн. 1992 оноос УИХ-ын гишүүнээр тасралтгүй сонгогдож байна. Тав дахь удаагаа Хууль зүй, дотоод хэргийн сайд боллоо. Өөрөө л иргэдэд шударга дүр эсгэдэг хэрнээ Монголын төрд шударга ёсыг бий болгож чадсангүй. Үнэхээр шударга хүн байгаад мундаг хуульч юм бол бидний тавьж байгаа шаардлагад хариу өгч, өөрийгөө шалгуулж нотлох ёстой. Би Ц.Нямдорж сайдтай шууд ярилцлага хиймээр байна. Эсвэл фейсбүүкээр лайв хийгээд иргэдийн асуултад хариулж болно. Хоёрт, Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу иргэддээ нээлттэй сонсгол хийж болно. Гуравт, өөрөө яагаад ам метр нь 6 сая 700 мянган төгрөгийн үнэлгээтэй Велла виста хотхонд түрээсээр амьдраад үр хүүхэд нь өчнөөн хаус, байртай байна. Хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлах ёстой. Болдог бол Ц.Нямдорж шиг аавтай болохсон. Эрдэнэт рүү бараа шахсан үйлдлийг нь илчлэнгүүт “Би хүүхдээ тусалсан юм” гэж байна шүү дээ. Хамгийн ноцтой нь дөрөв дэх нь. Худалдаачдын холбооны эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө Төрийн ордон болон Тусгаар тогтнолын ордоны өмнө жагссан. Тэгэхэд тэднийг цагдаагийнхан баривчилж, дарамталж “Гөлөг болгоно шүү” гэж заналхийлсэн байгаа юм. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь хүчээр нугачин дарсан цагдаагийн байгууллагыг хариуцдаг Хууль зүй, дотоод хэргийн сайд нэн даруй огцрох ёстой” гэлээ.

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Зочин 2018 оны 09 сарын 11 [202.131.242.227]

    Энэ нөхөр ХХБ -аас овоо мөнгө авч дээ

  • Yahaw dee ingej.shantaaj hiij owoo heden togrog ol 2018 оны 09 сарын 11 [66.181.185.136]

    Meregjil.orchin veiin niigem uls toriin hvreend bii bolson zuil shdee. Batyalalt gej ene hvn yag iim ajil hiij hooloo oldog hvn.tegeegvi bol tom tom jep unaad peetiihgvilde

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.