Banner
+18-аар имиджээ бүрдүүлсэн А.Туяагийн гэнэтийн бэлэг хэнийх байв...
0
2018/09/11

Сүүлийн үед +18-аар имиджээ бүрдүүлж буй жүжигчин А.Туяа “Мөрөөдлийн театр”-ын дундын бүсгүй хэмээх жүжигт тоглож буй нь ёстой л дүрээ олжээ гэх сэтгэгдлийг хүмүүст төрүүлж байгаа билээ. Үргэлж өөрийн халуухан зургаараа цахим хуудсаа чимэх тэр өнөөдөр нэгэн гэнэтийн бэлэг хүлээн авсан тухайгаа олонд дэлгэжээ. Учир нь түүний хайртай залуу түүнд их ажлын үеэр нь цэцгийн баглааг бэлэглэсэн байна. Ямагт ухаарал хайрласан үгээр зургаа хачирлах тэр энэ удаа ч тэрхүү зангаа орхисонгүй. Цэцгийн баглаа хайртаасаа авч сэтгэл нь хөдөлсөн жүжигчин бүсгүй “Хүн дандаа зөв, сайхан юм бодож явах юм бол өөрөө өөртөө тэдгээрийг соронз мэт татдаг. Миний залуугийн гэнэтийн бэлэг. Баярлалаа” хэмээжээ. Тэгэхлээр А.Туяа бодлоо цэгцэлж өөрөөр хэлбэл таталзалын хуулийг маш сайн мөрддөг нэгэн бололтой.   

Эх сурвалж: paparatsi.mn

Н.Мөнх

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.