Banner
Болд стайл эргэн ирэв
2
2018/09/11

Тэртээ 90-ээд оны тэртээгээс Камертон хамтлаг олон сайхан хит дуугаараа Монгол түмнийгээ баярлуулсаар ирсэн. Он цагийн эрхэнд тус хамтлаг хувь, хувийн амьдралдаа анхаарч уран бүтээлээсээ хөндийрцгөөсөн. Харин Д.Болд нь уран бүтээлээ болон хувийн амьдралаа эн тунцүүхэн амжилттай авч яваа үлгэрч залуу. Монгол поп урсгалаар олон Соло уран бүтээл туурвиж  хэн, хүний аавын хүү хүртээд байдаггүй “төрийн соёрхолт” хэмээх эрхэм хэргэм авч төдий чинээгээр сайн муугаар олонтаа хэлүүлж байсныг уншигч та санаж байгаа байх. Хөдөлмөр хүнийг шагнадаг гэдэг. Өөрийн хөлс хөдөлмөрөөр багагүй амжилт гаргсан залуу маань саяхан Монголдоо л байхгүй дэлхийн хэмжээний гэмээр нижгэр тоглолт хийж, түүнийг дэмжсэн олон фанатуудынхаа алга ташилтанд уярч тайзнаа баярын нулимсаа унагасан удаатай. Энэхүү тоглолт нь ч олны сэтгэлийг ихэд хөдөлгөсөн гэж хэлж болно.

Ийн ихээхэн урам авсан дуучин залуу маань сүүлийн үед бие бялдарын дасгалдаа машид анхаарах болсон байна. Түүнийгээ өөрийнхөө фэн олондоо дуулгаж дараах зургийг дэлгэжээ. Энэхүү зургийг харсан хүмүүс түүнийг  “Чамайг явсаны дараа, би.....” стайл буюу Болд стайл эргэн иржээ хэмээн хошигнох аж.

Эх сурвалж: Папараци.мн

Н.Мөнх

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • zochin 2018 оны 09 сарын 12 [90.224.146.16]

    tseej mur servee shuu muu bn a zuvhun garandaa anhaarah bish tom bulchinguudaa sain hugjuuleerei boldoo nuruugaa ch mun adil .tegj baij perfegt haragdnaa goy mass awaa

  • Ich 2018 оны 09 сарын 14 [109.41.128.31]

    Estoi goe hrgdj bna

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.