Banner
Дуучин Укагийн том хүү Сүбээдэй том эр болжээ
0
2018/09/12

Киви" хамтлагийн дуучин Ука хамтлагийнхнаасаа хамгийн түрүүнд хүнтэй сууж үрийн зулай үнэрлэсэн нэгэн. Хувийн амьдралаа ихэд нууцалдаг тэрээр Г.Эрдэнчулуун хэмээх бизнесмен эртэй гэрлэсэн бөгөөд хосууд Сүбээдэй хэмээх хүү, Энгүүдэй хэмээх  охинтой. Гэр бүл зохиосноосоо хойш улам ч гэрэлтэх болсон тэрээр хүүхдүүдээ олны нүднээс ихэд нууцалдаг бөгөөд саяхны нэгэн видео бичлэг дээрээ хүүгээ санамсаргүйгээр олонд харуулжээ. Түүний хүү Сүбээдэй 4 нас хүрч буй бөгөөд англи хэлээр тун ч гаргууд ярих ажээ. Ээжийгээ дуурайхаас илүүтэй аавтайгаа төстэй хүүгээ нярай үед нь л олонд харуулж байсан тэрээр тун удахгүй албан ёсоор гэр бүлээ олонд танилцуулах биз ээ. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.