Banner
Их Аварга Д.Дагвадорж хайртай бүсгүйтэйгээ "Шинэ Яармаг" хороололд голомтоо бадраажээ
2
2018/09/12

Аралын Япон оронд эр бяраа гайхуулан донсолгож явсан Их Аварга Асашёорюү Дагвадорж эхнэр Тамираасаа салснаасаа хойш олон ч бүсгүйтэй нэр холбогдсон. Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуунтай хүртэл нэр холбогдоод амжсан тэрээр үүнийг үгүйсгэн өөр бүсгүйтэй амьдралаа холбохоор болсон тухайгаа мэдээлж байсан. Олон нийт түүнийг ямархан бүсгүйтэй дэр нэгтгэж буйг ихэд сонирхож байсан бөгөөд түүний гэргийгээр М.Отгонцэцэг хэмээх бүсгүй тодорчээ. Их Аваргын хайрыг булаасан тэрээр "Urban Jeans" брэндийн моделиор ажилладаг бөгөөд тэд саяхныг хүртэл "Шинэ яармаг" хороололд хамтдаа амьдарч байсан хэмээн эх сурвалжууд дурдаж байна. Их Аварга нэгэн видео дээрээ хамтын амьдралаа эхлүүлэхээр зэхэж буй тухайгаа зарлаж байсан бөгөөд тун удахгүй албан ёсоор эхнэрээ олон нийтэд зарлан хуримын зар дуулгах биз ээ. 

 

Image result for дагвадорж

Image may contain: 1 person, smiling, sky and outdoor

 

Image may contain: 1 person, smiling

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • giuhfgy 2018 оны 09 сарын 13 [203.169.49.132]

    goy ohin bnoo. Az jargal husie.

  • .... 2018 оны 09 сарын 13 [182.160.3.56]

    Erh gulugnii zurag yamar huurhun yumbe. hachi yumu

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.