Banner
“Гэгээн ертөнц” цэцэрлэг практикт суурилсан хичээлийн арга барилыг багачууддаа эзэмшүүлээд эхэлжээ
0
2018/09/12

         Айл бүрт ээжээ, би нар зурлаа ижилхэн болж уу гээд шулганан асуудаг хүү, охин байдаг шүү дээ. Тэгвэл “Гэгээн Ертөнц” цэцэрлэгийн чадварлаг багш нар хүүхдийн нас сэтгэхүй, онцлогт тохируулан дүрслэх урлагийн хичээлийг практикт суурилан бяцхан шавь нартаа заагаад эхэлчихсэн байна шүү. Уран зургийн анхны мэдэгдэхүүн, бийр, усан будаг, зургийн тавиур, жижиг хэрэглэлүүдтэй хэрхэн харьцах дадал чадваруудыг ч давхар эзэмшүүлээд явдаг аж. “Уран зураг бол мэдрэх биш харах яруу найраг юм” гэж хэлсэнчлэн хүүхэд нэг бүрийг дүрслэх урлагаар дамжуулан хөгжүүлэх нь гоо зүйн өндөр ач холбогдолтойгоос гадна өөрийн санал бодлыг зурж бүтээж илэрхийлэх, түүгээрээ бахархах, сайхан муухайг ялгах, бие биенээ сонсох, ярилцах, хамтран бүтээл гаргах, бусдад туслах дадал чадварт сургадаг аж.
Хэрвээ та бяцхан ханхүү, гүнжийнхээ дүрслэх авьяасыг хөгжүүлэх, бие даасан бүтээлч идэвхтэй байх чанарыг, эхэлснээ заавал дуусгадаг эерэг чанар төлөвшүүлэх үйлд сургахыг хүсвэл мэргэжлийн чадварлаг багш нартай “Гэгээн ертөнц” цэцэрлэгийг зориорой. Таныг найрсаг, бүтээлч, хамт олон хүлээж байгаа шүү.

“Гэгээн ертөнц” цэцэрлэгийн тухайд долоо, долоо хоногийн өдөр бүрийг хөгжөөн баясгах, дүрслэх сэтгэх зэргээр хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт зориулан хичээлүүдээ сонгон суралцуулдаг онцлогтой.  Үүнд: 
-Бүжиг/Балет/
-Шатар, даам
-Уран зураг
-Гар урлал зэрэг хичээлүүд орох юм.Хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө хамтдаа уриатай "ГЭГЭЭН ЕРТӨНЦ" цэцэрлэгийн үүд хаалга та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно.

 Холбоо барих утас: 99997233, 90997233, 95040608
Хаяг: 
Гэгээн ертөнц 1: ХУД, 11-р хороо, Зайсангийн гудамж, Оргил худалдааны төвийн зүүн урд 
Гэгээн ертөнц 2: БГД, 3-р хороо, Нарны хороолол 13-р байр
Гэгээн ертөнц 3: ХУД 11-р хороо Зайсангийн Богины ам, Дипломат хотхон 25-р байр

 

Мэдээлэл


Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.