Banner
УИХ-ын гишүүн А.Ундраагийн гадаад томилолтын бүх зардлыг МУИС даажээ
0
2018/09/13

МУИС-ийн сургалтын төлбөр 19.9-24.7 хувь нэмэгдсэнтэй холбоотойгоор тус сургуулийн оюутнууд хичээлийн нэгдүгээр байрны өмнө эсэргүүцэл зарлаж нилээдгүй шуугиан тарьсан. Ингэхдээ сүүлийн жилүүдэд жил бүр 800 мянгаас нэг сая төгрөгөөр нэмэгдэж байгаа нь  тус сургуулийн 20 мянган оюутнуудын ар гэрт дарамт учруулж байгааг оюутнууд эсэргүүцэн сургуулийнхаа удирдлагуудад дуу хоолойгоо хүргэсэн билээ.

Харин удирдлагуудын зүгээс сургуулийн алдагдалыг нөхөнийн тулд сурагчдийн сургалтын төлбөрийг нэг түвшинд болгож байгаа тухай ярьж байсан. Гэтэл тус сургууль УИХ-ын гишүүн А.Ундраагийн гадаад томилолтоор явах бүх зардлыг даах тухай баримт цахим сүлжээнд тархаж олон нийтийн бухимдлыг хүргэж эхэллээ. 

Тодруулбал,  УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг 2018 оны гуравдугаар сарын 26-30-ны өдрүүдэд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын урилгаар тус улсад айлчилж, хоёр орны Шинжлэх ухаан, дээд боловсрол, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлөх чиглэлээр уулзалтууд хийх бөгөөд тус бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Ундраа багтжээ.  Тиймээс түүний бүх зардлыг шийдвэрлэж өгөхийг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатараас хүссэн албан бичиг тоот олон нийтийн цахим сүлжээнд тархаж эхэлсэн юм.

Тус албан бичигт А.Ундраа гишүүний гадаад томилолтыг даагаад зогсохгүй, түүнд бэлнээр хүртэл мөнгө өгсөн тухай бичигджээ.





Энэхүү албан бичиг нийтийн сүлжээнд тархсан даруйд "Энэ хүний зардлыг буцааж олохын тулд МИУС төлбөрөө нэмсэн юм биш үү, Арай ч дээ оюутнууд нь сургалтын төлбөрөө дийлэхгүй ядаж байхад" гэх зэрэг сэтгэгдлүүд урсаж эхэллээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.