Banner
Тараа таниулсан үндэсний үйлдвэрлэл
3
2018/09/13

Хичээлийн шинэ жил эхлээд хэдхэн хоног өнгөрч байна. Энэ хэдхэн хоногийн хугацаанд үндэсний гэх үйлдвэрүүдийн дүрэмт хувцас хэрэглэгчдэд хэдийнэ тараа таниулаад эхэлжээ.

Иргэд бөөсөрдөг, амархан сэмэрч урагддаг, товч нь салдаг гэх мэт гомдол гаргадаг ч үндэсний үйлдвэрлэгчдийн хэлсэн үгэнд хууртаж, монгол хонины ноосоор хийсэн сайн чанарын даавуутай хэмээн хүүхдүүддээ эх орны үйлдвэрийн форм авч өгөх нь олонтаа.

Хамгийн гол нь тэд хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож, аль болох сайн гэж сурталчилсныг нь авдаг. Хүүхэд сурагчийн дүрэмт хувцсыг өдөрт доод тал нь 4-6 цаг өмсөж  хэрэглэж байгаа учраас нэг талаас сурагчийн дүрэмт хувцасны сонголт бол хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чухал хэсэг. 

Харамсалтай нь үндэсний үйлдвэрлэгчид хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаж, өрөвдөхөд өр өшиглөнө гэгчээр ийм л бүтээгдэхүүн гаргаж байна. Нэгэн жиргээч ""Шилмэл Загвар" ХК-ийн үйлдвэрлэсэн форм хоёр өмсөөд л ийм болчихсон. Яаж ийм новшин юм хийж чаддаг байна аа. Хятадын форм хамаагүй хямд, материал сайтай байсан. Ийм байж үхсэн элэнцгийнх нь үндэсний үйлдвэрлэл" хэмээн жиргэжээ. 

Ганц "Шилмэл загвар" ч гэлтгүй "Төмөр трейд"-ийн сурагчийн дүрэмт хувцас ч амархан сэмэрч урагддаг, бөөстдөг гээд асуудал дагуулж байна.

Хэрэглэгчид монгол үйлдвэрийн сурагчийн дүрэмт хувцсыг даргар материалтай, бөөсөрдөг, амархан агшдаг болохоор хурдан багаддаг, хог шороо татдаг хэмээн толгой сэгсрэн ярьцгаадаг аж. Гэвч тэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэсэн сэтгэлээр үр хүүхдүүддээ хамгийн үнэтэй гэсэн дүрэмт хувцсыг сонгосны хариу нь энэ. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • zochin 2018 оны 09 сарын 13 [202.131.245.182]

    harin tiin sh de shilmel zagbar hog sh de tegeed heleh geheer utasaa ch abahgvi

  • Zochin 2018 оны 09 сарын 13 [202.126.89.228]

    Materialiig ni awaad oyuuluul hamaagvi hymd chanartai shde

  • Mgl 2018 оны 09 сарын 14 [103.26.194.199]

    Manai undesnii uildverlegch nar dandaa ingedeg. Humuusiin undesnii uildverlelee demjii adilhan mongolchuud maani gesen setgel deer mash ih toglodog. Buteegdehuun ni mongoldoo hiigdej teevriin zardal shingeegeegui murtluu importiin buteegdehuunees dandaa unetei bas chanar mash muu bdag. Iim bj bidniig demjsengui l grj bitgii gonshignooroi doo. Humuus ta nariin crappy baraag tsalin tsagaan munguuruu avj bga shuu dee

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.