Banner
Жүжигчин Байлаагийн улаан дээл тэнгэрт одсон аавынх нь...
0
2018/09/13

Олон түмнээ Байлаа хэмээн алдаршсан жүжигчин Б.Даваажавыг танихгүй хүн үгүй биз. Та бүхний сайн “Оддын эрэлд” хошин шогт Даваагийн дүр дээр нэгэн улаан хамбан дээлтэй тоглодогийг санаж байгаа биз ээ. Түүнээс хойш ихэнх уран бүтээл дээрээ урт ханцуйтай, улаан хүрэн дээл өмссөн нь олонтаа харагддаг. Тэгвэл энэхүү улаан хамбан дээл нь түүнд их утга учиртай дээл аж. Тэрээр сурагч ахуй насандаа аавыгаа алдаж, хагацал зовлон үзсэн тэрээр ааваас нь үлдсэн тэрхүү улаан дээлийг өмсөж тоглохоор түүнд дотно санагдахын зэрэгцээ ихэд урам зориг өгдөг гэнэ лээ. Энэ тухайгаа нэгэн ярилцлагадаа “Оюутан болохоосоо өмнө хүүхэд байхдаа аав, ээжээсээ өнчирч хоцорсон. Би айлын бага хүүхэд л дээ. Улаан хамбан дээлээ өмсөөд тайзан дээр гарахад сэтгэл өег, дүүрэн байдаг.  Тэр дээлийг өмсөхөөр аавдаа тэврүүлж байгаа юм шиг сэтгэл тайвширдаг. Нэг шүлэг байдаг даа.

“Уул өргөж танарынхаа ачыг хариулж чадахгүй ч

Урт холын бодлын үзүүрт дараатай явдаг шүү” гэдэг.  Тэрэн шиг аавынхаа улаан хамбан дээлийг үзэгчиддээ хүргээд л явж байна” хэмээжээ.

Эх сурвалж: Папарацци.мн

 

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.