Banner
С.Одонтуяа гишүүний урлагт хайртай хүү, бэр энд явна
2
2018/09/14

Одоогоос хэдхэн жилийн өмнө хурим найрын улирал эд өрнөж байх өдрүүдэд авьяас билэг, эрдэм мэдлэгээрээ гайхуулсан нэгэн шинэ хос гал голомтоо бадраасан нь УИХ-ын гишүүн асан С.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэнгийн хурим байсан билээ. Хүүхэд ахуй цагаасаа үерхэж, дассан Б.Алтантариа хэмээх үзэсгэлэнт бүсгүйг гэргийгээ болгосон тэрээр баярын өдөр дурлалт бүсгүйдээ зориулан ая дууны дугараа өргөсөн бол үзэсгэлэнт сүйт бүсгүй гэрч бүсгүйчүүдийн хамтаар бүжиж хурсан олны нүдийг баясгаж байсныг уншигчид андахгүй сайн санаж буй биз. Тэгвэл саяхны нэгэн өдөр Ө.Үнэнбүрэн хайртай гэргий Б.Алтантариатайгаа хамт манай дуранд буусан нь энэ. Час улаан өнгийн өмдөөр ижилссэн хос хоёр аргагүй л олны харцыг фоксуслаж байсан шүү.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • H 2018 оны 09 сарын 17 [64.119.18.147]

    N

  • доо 2018 оны 09 сарын 28 [66.181.182.186]

    Улаан өмд, хар шилэн оймс, бас тупль ккк лол

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.