Banner
SOS: “Санхүү авна, өгнө” гэх далд биеэ үнэлэлтийг өөгшүүлсэн сайт, тусгай дугааруудыг хэзээ цэгцлэх вэ
4
2018/09/14

“Санхүүгийн туслалцаа авна”, “Дажгүй залуутай танилцана”, “Эгчмэд бүсгүйтэй уулзана” гэх зэргээр санхүүгийн дэмжлэг авах зорилготой зарууд хөврөх нэгэн сайтын тухай мэдээлэл манай сайтад ирсэн юм.

Тус сайтыг хэрэглэгчдийн тоо нэмэгдэх эрсдэлээс сэргийлж сайтын нэрийг нууцлая.

Тус сайт руу орж үзээд нүдэндээ ч итгэсэнгүй. “Хөөрхөн охин байна. Туслаад дэмжээд явчих олигтойхон ах байна уу”, “Машинд хамт хонох бүсгүй байна уу”, Санхүүгийн тусламж үзүүлэх 20-25 насны залуу байна уу. Байр бэлэн”, Трансжендер дажгүй охин байна. Уулзах залуу байна уу” гэх зарууд 5 минутын зайтай, утасны дугаартайгаа хөвөрч байгаа нь үнэхээр эмзэглүүштэй.

Энэ бүхнээс харвал одоогийн залуус мөнгө хэрэг болсон үедээ ийм аргаар мөнгөтэй болдог болсон гэхэд болно. Хатуухан хэлэхэд, энэ бол биеэ үнэлэлтийн нэг хэлбэр. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн олиггүй нэгний арчаагүй үйлдэл.

Иймэрхүү сайтад “Хөөрхөн охин байна. Туслаад дэмжээд явчих олигтойхон ах байна уу” гэж байгаа энэ охид гэмт хэргийн золиос болохгүй гэхийн баталгаа байхгүй. Сүүлийн үед чатаар танилцаад хүчиндүүлсэн, хамт кино үзэж байгаад эд зүйлээ хулгайлуулсан, хүний наймааны золиос болсон зэрэг гэмт хэргүүд бүртгэгдэж байгаа.Арга ч үгүй биз биеэ үнэлэлтийг хөхүүлэн дэмжсэн бүхэл бүтэн сайт, тусгай дугаарууд ямар ч хараа хяналтгүйгээр ажиллаж байхад энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэхгүй гээд ч яах билээ.

Хамгийн хачирхалтай нь өмнө нь амьдрал хэцүү байна гэх шалтгаанаар эмэгтэйчүүд биеэ үнэлдэг байсан бол өдгөө эрчүүд ч эгнээнд нь нэгджээ. Үүнийг тус сайтын заруудын тал хувийг эзлэх 18-30 насны залуучуудын “Эгчмэд бүсгүйтэй танилцана. Санхүүгийн туслалцаа авна. Гэр бүлтэй байсан ч хамаагүй” гэх зарууд гэрчлэнэ.

Бид тус сайтад байсан "Hi dajgui egchmed busguitei taniltsana. Dajgui zalu bn geh зарын эзэн рүү ямар зорилгоор ийм сайтад зар бичсэн талаар тодруулахаар мессеж бичихэд "Санхүү хүссэн.  Цагийн 80 мянган төгрөгөөр өөрийгөө үнэлдэг, 30 настай гэр бүлтэй залуу байсан юм.

 

“Эмс садарлавал улс мөхнө” гэдэг. Гэтэл өнөөх айл гэрийн ноён нуруу болсон эрчүүд нь ингэхээр юу болох юм бэ. Залуус өөрсдөө ажил хийж мөнгө олох биш, өөр хэн нэг баян хүнээр тэтгүүлж, нэг ёсны нууц амраг нь болж яваа нь харамсмаар.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
4
  • оргил 2018 оны 09 сарын 14 [122.201.23.201]

    энэ монголд өөрөөр яаж амдьдрах вэ дээ,өөр сонголт нэгч алга,

  • уугий 2018 оны 09 сарын 14 [122.201.23.201]

    биеэ үнэлэж хулгай хийхгүй бол өлсөж үхэх юмуу 76 н хулгайчуудаа, та нар худлаа хэлж ,,хулгай хийж биднийг ийм болгоо биздээ,,үгүй гээд хэлчих овоо нохойний гөлөг байвал гараад ирээч,,дараагийн сонгуульд чинь чигээр нь гаргаад өгье,,ард түмэн чинь амлаж байна,,,,,

  • зөв түмэн зөв дэмжиж бна,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 2018 оны 09 сарын 14 [122.201.23.201]

    123456

  • ХӨӨРХИЙ МУУ АРЧААГҮЙ БООВНУУД ХОХЧИЙШДЭЭ 2018 оны 09 сарын 19 [103.26.195.6]

    ЯНХАНЫ ГРҮППИЙН ГУЙЛГАЧИД ЭНДЭЭС СПОНСОРОО ХАЙЖ ТОЙРУУ УТГАТАЙ НИЙТЛЭЛ ХИЙЖ ГЭНЭ МОНГОЛИЙН БҮХ ГЭР ХОРООЛИЙН АЛНУУД БИЕЭ ҮНЭЛЭДЭГ БООВНУУД ЛУЙВАР ХИЙДЭГ ЯДУУГИЙН ОРОН БАЙЖ БҮГД ГУЙЛГАЧИД БОЛХООР ХУЖААГААС ДОЛООН ДОР ЭР СҮВТЭЙ ХӨСРИЙН БООВНУУД ИХ БАЙХИЙМАА

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.