Banner
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АМАРЗАЯА 100 НАСЛАСАН БУУРАЛД АЛТАН СУРГААЛИА ХАЙРЛАЖЭЭ
6
2018/09/14

Энэ удаагийн парламентад “боов”, “бохь”, “бандааш” гээд хоч нэр зүүсэн гишүүн олон бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Н.Амарзаяа юм. Тэрбээр байнгын хорооны хурал дээр гараа элгэндээ тэврээд, бохь зажилж суусан тул хэсэгтээ ч чихнээсээ “хонх” зүүсэн.Дараа нь Ард түмний онц түр зөвлөлийн гишүүнээс бичиг авахдаа өөдөөс нь харалгүй утсаар ярьж зогссон тул бас шүүмжлүүлэв. Мөн Цагаан сарын үеэр тойргийнхоо иргэдийг зандарч, “та нараас гуйж сонгогдоогүй шүү” гэж хэлээд олны дургүйцлийг бүр ч хүргэсэн бол энэ удаад цахим хуудаснаа алдаж бичсэн үг нь олны “олз” боллоо. Тэрбээр Гурвантэс сумын Гоёот багийн өндөр настан, энэ жил 100 насыг зооглож буй Т.Осоржин гуайтай уулзжээ. Энэ тухайгаа цахим хуудаснаа бичихдээ азай бууралтай уулзаж, алтан сургаалаа хайрласан гэх утгын алдаа гаргасан нь бас л баалуулах шалтгаан болов. Энэ мэт хэнэггүй зан, бодлогогүй үйлдлээрээ болчимгүй алдаа гаргачихдаг гишүүн маань хэзээ нэг бүрэн гүйцэт “боловсрох” юм бол доо. "Буурлаас үг сонс" гэх ардын сайхан үг бий дээ. Харин эрхэм гишүүн хатагтай ч эсрэгээр азай буурлуудад алтан сургаалиа хайрлаж яваа бололтой. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
6
  • зочин 2018 оны 09 сарын 14 [122.201.17.186]

    дүнкүү хүүхэнд дүнчүүр салаавч

  • groo 2018 оны 09 сарын 14 [64.119.17.13]

    ҮМБҮҮ ОРКИЙН ОРК.БИЧИГ ҮСЭГТ Ч ТАЙЛАГДААГҮЙ ЮМ БАЙНАШД

  • zochin 2018 оны 09 сарын 14 [202.180.218.40]

    evii dee yana daa, iim humuus l ulsiin maani bodlogiig bolovsruulj suuna geheer denduu haramsaltai...

  • S 2018 оны 09 сарын 14 [202.9.42.113]

    САйхан монгол эмэгтэй байна ардчилсан намын гамин авгай нараас 1000 дахин дээр

  • Zochin 2018 оны 09 сарын 14 [107.77.228.8]

    Hog hog hog

  • Hun 2018 оны 09 сарын 14 [211.221.106.173]

    Eo eo ork gishuun bichig usegt tailagdaagui yum bna.Huurhii mini joohon nom unshij zuv bichideg boloosoi.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.