Banner
“Опозит” хамтлагийн дуучин Г.Энэрэл насанд хүрээгүй охиныг удаа дараа хүчирхийлж байжээ
8
2018/09/20

Монголын хип хоп урлагийн төлөөлөл “Опозит” хамтлагийн дуучин, өдгөө 30 гаруй настай Г.Энэрэл нь “Б” гэгч 12 дугаар ангийн сурагч охиныг15 настайгаас нь эхлэн удаа дараа хүчирхийлсэн гэмт хэрэг үйлдсэн асуудлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байна. Хохирогч 2017 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр фэйсбүүкээр Г.Энэрэлтэй танилцжээ. Улмаар хохирогч охинд дурласан гэж итгүүлж 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 13 дугаар хороололд байрлах өөрийн гэртээ аваачиж хүсээгүй байхад нь хүчээр бэлгийн харилцаанд оржээ. Үүнээс хойш хэд хэдэн удаа хүчирхийлсэн. 2017 оны 09 дүгээр сард хохирогчийн гэрийн орчимд байрлах орон сууцны орцонд дахин хүчирхийлсэн бол 2017 оны 11 сард гэртээ хуурч мэхлэн авчрахдаа хар тамхи хүчээр татуулж “… үүнийг хэрэглэвэл хайр сэтгэлийн баталгаа болно…” хэмээн үнэмшүүлж хэд хэд соруулмагцаа дахин хүчирхийлж гэрээсээ гаргалгүй 2 хонуулж хорьсон байна. Энэ үед хохирогчийн гэр эзгүй ээж нь орон нутагт ажлаар явж байсныг Г.Энэрэл олж мэдсэн байсан учир охиныг эзэмдэх сэдэл төрсөн аж. Хэсэг хугацааны дараа Г.Энэрэлийн гэмт үйлдэл хийх сэдэл дахин хөдөлж 2018 оны 01 дүгээр сард охины хичээл тарах үеийг отож байгаад сургууль орчмоос нь авч явахдаа “… ангийн хүүхдүүд дунд чинь чамайг надтай унтсан гэж тараана…” хэмээн сүрдүүлжээ. Ингээд мөн л гэртээ авч ирээд 9 хоногийн турш хүчирхийлсэн байна. Тухайн үед охин зугтах гэсэн боловч гар утас, хувцас, гутал зэрэг эд зүйлсийг нь нууж гарах аргагүй болгожээ. Олон хоног ор сураггүй болсон охиноо эх нь хайж СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж эрэн сурвалжилсан боловч охин гэртээ ирснээр хайх ажиллагааг зогсоожээ. Уг гэмт хэргийн учрыг гадарласан СБД-ийн прокурор Н.Мөнгөнсүх хаагдсан өргөдөлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн аж. Хэргийг шалгах үүргийг мөрдөгч н. Анарт өгсөн ч хохирогчдыг эрх зүйн боловсролгүйг анзаарсан тэрээр хэргийг 6 сарын хугацаанд шалгалгүй, хойш тавьж ямар ч ажиллагаа хийлгүй хохирогчдыг залхааж, охиныг “өөр нүдээр” харж эхэлжээ. Мөрдөгчийн энэ үйлдлийг хохирогч, түүний ээж нь “…мөрдөгч хэргийг хэрэгсэхгүй болгох эгзэгтэй цаг үеийг хүлээж байсан….Г.Энэрлээс авилга авсан…” хэмээн хардаж байгаагаа хэлж байлаа. Хэрэг удааширч байцаагч хүнд суртал гаргаж байсан энэ хугацаанд 2018 оны 09 дүгээр сард буюу 7 хоногийн өмнө Г.Энэрэл нь охиныг хичээлээсээ тараад явж байх үед нь гэнэдүүлэн барьж аваад дахин хүчирхийлжээ. Болж байгаа хэрэг явдлыг анзаарсан хүчирхийлэгч Г.Энэрэлийн найз бүсгүй гэх н.Хулан гэгч нь хохирогч охины амь нас эрүүл мэндийг хөнөөх, гэмтээхээр өдөр шөнөгүй заналхийлж, сүрдүүлж эхэлсэн төдийгүй нэг удаа зэрлэгээр зодож байхад нь хүмүүс ирж салгасан байна. Хэргийг шалгах үүрэгтэй н.Анар мөрдөгч хохирогч охиныг 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр буюу өчигдөр орой гэнэт дуудаж “… чи Г.Энэрэлтэй хурьцал үлдээгүй гэж мэдүүлэг өг…хэргийг хаая…” гэж ээжтэй нь цуг суулгаад дарамталжээ. Энэ хугацаанд хохирогч нь гэмт этгээд Г.Энэрэлээс бэлгийн замын олон төрлийн халдварт өвчин авсан болох нь эмнэлгийн дүгнэлтээр тодорхой болсон байхад мөрдөгч н.Анар нь шүүх эмнэлгийн шинжээч томилохоос татгалзаж гэмт этгээдэд ял завших боломж олгоод дахин гэмт хэрэг үйлдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн юм. Хохирогч охин удаа дараа үйлдэгдэж байгаа уг гэмт хэрэгтэй холбоотойгоор сэтгэлзүйн дарамтанд орж амиа хорлох тухай бодол болж хичээлдээ ч явах дур сонирхолгүй болжээ. “…Цагдаад хандаад ч тусыг эс олов…харин ч улам ихээр хохирч байна…одоо амиа хорлох л үлдлээ…” гэж мэгшин уйлах нь хэн хүний өрөвдөх сэтгэлийг төрүүлэхээр байв.

Хуулийн байгууллагаас тусламж хүссэн хохирогч охинд төрийн цагдаа төмөр нударгаа харуулснаар хэргийг мухардалд оруулж, амьдралд дөнгөж хөл тавьж буй жоохон охиныг цөхрөл гомдолд хүргэж, цагдааг үзэн ядах сэтгэлийг бий болгожээ. “Опозит” хамтлагийн дуучин Г.Энэрэлийн дээрхи үйлдлүүд нь эрүүгийн хуулийн хүсэл зоригийн эсрэг хүчиндэх, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох, бэлгийн замын халдварт өвчин халдаах, хүүхдийг тэнүүчлэл мансууралд хүргэх, хар тамхи хэрэглэх гэсэн 5 зүйлээр зүйлчилэгдэх хүнд гэмт хэрэг аж. Түүнчлэн 30 нас гарч яваа Г.Энэрэл нь ЭЦГ-ын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн мансууруулах бодис хэрэглэгчдийн бүртгэлд хамрагдсан нэгэн аж. Ингэж төрийн цагдаа, хүчирхийлэгч гэмт хэрэгтэн нар нэг баг болж ганц охинтой ядарсан эмэгтэйг хууль завхруулан хохироох болсон нь ердийн үзэгдэл болсон байна.
Эх сурвалж TUG.mn

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
8
  • 111 2018 оны 09 сарын 20 [103.242.44.194]

    Зэвүүн муу новш вэ энэ бид 2-н хамтлаг од гэж юу байсан юм бэ алаач муу гөлгийг

  • Hj 2018 оны 09 сарын 20 [202.9.42.140]

    Ohin durtai ym bishv 1 udaa hvcheer untsan daraa n duudhad n oilgimjtoi shd ahij untah n

  • дөлгөөн 2018 оны 09 сарын 20 [66.181.160.110]

    Үнэн үү. Энэрэл чинь эхнэр хүүхэдтэй биздээ

  • Зочин 2018 оны 09 сарын 20 [202.21.116.162]

    Төрийн цагдаа мөрдөнч Анарт хариуцлага тооцох ёстой энэ мөрдөгч цаг хугацаанд нь зөв арга хэмжээ авсан бол ийм хэрэг давтагдахгүй давраагүй байхад нь таслан сэргийлэж болох л байж.эсвэл энэ мөрдөгч авилага авсан.

  • Номин 2018 оны 09 сарын 20 [121.161.175.82]

    Хийх юмаа олж ядсан амьтан минь үнэн зөв юмаа хуцаарай ямар олиггүп новш нь ингэж хүнип нэр хүндэд халдсан юм хуцаж бдин ядаж хүн итгэхээр юм хуцаач уур хүрчлээ ийм балиар юмнууд байдаг болохоор л бие биенээ доош татаж байгаашд

  • Umguulugch 2018 оны 09 сарын 21 [103.57.93.59]

    Ohind huuli zuin tuslaltsaa heregtei bol handaj bolno shuu

  • ЗОЧИН 2018 оны 09 сарын 22 [64.119.23.174]

    Энэ мэдээг уншаад эх хүн болгон айдаст автаж байна, Энэ хэргийг шүүх цагдаагийн байгууллага анхааралдаа яаралтай авч, ээж охин хоёр туслалуаа нэн даруй үзүүлээчээ, Нэн түрүүнд таньдаг бай танихгүй ч бай од болон одонцоруудтай ойр дотно болоорой, ирээдүйн амьдралд хар толбоос гадна нөхөж бршгүй эрүүл мэнд сэтгэл санаагаара бүхэлдээ том хохирноо, Дахин охин ээжийн өмнөөс хэлэхэд энэ дуучин залууг яаралтай хорь, мөн олон нийтэд сайн түгээгээч эцэг эхчүүдээ, охид хүүхдүүдээ хамгаалцгаая

  • новш 2018 оны 09 сарын 23 [202.9.40.131]

    муу банди шоронд нь хатаа арайч дээ

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.