Banner
Д.Жигжиднямаагийн хүүгийн сургалтын төлбөрийг УБТЗ-ын гадна талбайг хариуцдаг хамгаалалтын компани төлжээ
1
2018/09/20

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой асуудал ар араасаа хөвөрсөөр байна. Худалдан авах ажиллагаанаас тэрбум төгрөг завчуулсан байж болзошгүй баримт, өмнө нь гэмт хэрэг ял шийтгэл авч байсан этгээдүүдийг Төмөр замын удирдах шатны даргаар тавьсан, хуучирч муудсан мянган вагон оруулж ирсэн гэх зэрэг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн хэрэг одоо ч АТГ-т шалгагдаж, хянагдаж байгааг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс мэдээлсэн. Мөн он гарсаар УБТЗ-тай холбоотой дөрвөн ч ноцтой осол гарсан. Гэвч эдгээр асуудалд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа "нүдэн балай, чихэн дүлий" суусаар бүр "Би хариуцлага хүлээх ёсгүй" хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл түүнтэй холбоотой бас нэгэн ноцтой баримт дэлгэгдлээ. Тодруулбал, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн "British sсhool"-д сурдаг хүүхдийнх нь 16000$-ийн сургалтын төлбөрийг УБТЗ-ын гадна талбайг хариуцдаг хувийн хамгаалалтын компани төлсөн байна. 

Уг баримтыг харвал, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа Улаанбаатар өртөөний гадна, дотор орчныг хамгаалалтад авах гэрээг "Төвшинцентурион" ХХК-тай байгуулжээ. Ингэхдээ нэг хамгаалагчийн цалинг 850.000 мянган төгөрөөг тооцож, дөрвөн хамгаалагчаар сардаа 3.400.000 сая төгрөг төлсөн байна. 

Харин энэхүү баримтад,  "Төвшинцентурион" ХХК нь Ж.Лүндэнжанцангийн сургалтын төлбөрийг хоёр удаа төлсөн нь баримтаар үлджээ. Харин үлдэгдэл төлбөрийг нь УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа өөрөө төлсөн нь мөн баримтад үлдсэн байна. 

Ийнхүү УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн төрийн мөнгийг гэрээ, хэлцэл хийсэн нэрийдлээр халхавчлан өөрийн хүүхдийн сургалтын төлбөрт зарцуулсан нь баримтаар илэрлээ. 

Харин энэ асуудалд одоо ямар тайлбар хийх вэ, Д.Жигжиднямаа дарга аа?

Б.Анир 

Эх сурвалж: Zaluu.com

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Hi 2018 оны 09 сарын 21 [49.0.219.81]

    Jigshuurtei novsh vee, iim buzaeuudiig toroos zailuulaachee. Teneg huuhdiin tolboriig tor daagaad bh daa yahab Dee. Buduun gedesneesee hasaad tolooch

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.