Banner
Баку 2018 DAY 1: МУГТ М.Уранцэцэг сүүлийн хоёр барилдаандаа аз дутав
0
2018/09/21

Дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн эрэгтэйчүүдийн XXXII & эмэгтэйчүүдийн XXIII тэмцээн Aзербайжан улсын нийслэл Баку хотноо эхэллээ.  ДАШТ  2018.IX.20 ~ 27 хооронд үргэлжлэн явагдана.

60 кг ~ эр. 68 жүдоч зодоглосоноос Баяраагийн Амартүвшин эхний тойрогт хийлж, удаах барилдаанд Азербайжаны Орхан Сафаровт 3 минут 08 секундэд цэвэр ялагдан тэмцээнээ өндөрлүүлэв.

1. Наохиса Такато (  Япон )

2 .Роберт Мшидобазе( Орос )

3. Амиран Папинашвили ( Гүрж )

    Рюижи Нагаяама (  Япон )

48 кг ~ эм. 43 жүдоч зодоглосоноос  МУГТ М.Уранцэцэг тавдугаар байрт орлоо. Тэрбээр эхний тойрогт хийлж, дараалсан гурван барилдаандаа Узбек, Куба, Португалийн бөхчүүдийг хугацанаас нь өмнө цэвэр ялсан билээ.  Хагас шигшээд Японы Т.Фүнатай барилдан үнэлгээ илүү явсан ч 17 секундын өмнө гуравдахиа торгуулж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Хүрэл медалийн төлөө Г.Отгонцэцэгтэй барилдсан боловч мөн л гурав торгуулан медальгүй хоцорлоо.

Энэ жинд Украйны 17 настай Д.Билодид  шинэ Дэлхийн аваргаар тодорлоо.

1. Дарья Билодид /Украйн/
2. Т.Фүна /Япон/
3. Г.Отгонцэцэг /Казахстан/
П.Парето / Аргентин/

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.