Banner
Дуулиан тарьсан “Дундын бүсгүй” Тусгаар тогтнолын ордонд...
0
2018/10/02

"Мөрөөдлийн театр”-ын хамт олны намар цагийн нээлт болох  “Дундын бүсгүй” +18 шоу драм үзэгчдийн хүртээл болж, энэ цагийн залуучуудын амьдралыг тайзнаа амилуулсаар олны талархалыг хүлээгээд буй. Урилгаар жүжигчин Ц.Алдармаа, А.Туяа нар тоглож байгаа бөгөөд  шоу драм хоёр үзэгдэлтэй юм билээ. Өөрөөр хэлбэл, үзэгчдийг хоёр өөр ертөнцөөр аялуулна гэсэн үг. Эхний хэсэгт детектив зохиолоос сэдэвлэсэн “Дундын бүсгүй” шоу драмыг үзэгчдэдээ хүргэнэ. Энэ бүтээл орчин үеийн залуучуудын амьдралыг харуулснаараа онцлогтой гэсэн шүү. Хоёрдугаар хэсэгт Оросын алдартай зохиолчийн уран бүтээлийг хүргэж байгаа ажээ. Дашрамд дурьдахад “Дундын бүсгүй” +18 шоу драм нь 18-аас дээш насныханд зориулсан бүтээл учраас бага насны хүүхэдтэйгээ үзэхэд тохиромжгүй гэдгийг уран бүтээлчид сануулсан байна лээ.

Тэгвэл үзэгчдийн талархалыг ихэд хүлээж, гадуур дуулиан дэгдээсэн уг жүжиг үзэгдчдийн хүсэлтээр Тусгаар тогтнолын ордонд 10 сарын 1-ээс эхлэн 5 өдөр дараалан тоглогдохоор болсон байна. Та үзэж амжаагүй бол энэхүү боломжийг бүү алдаарай.

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.