Banner
Х.ТЭРГЭЛ: ХӨӨРХИЙ ЦООДОЛЫН ХУЛАН МИНЬ. ДАНДАА АМ АЖИЛ НЬ ЗӨРӨХ ЮМ ДАА…
2
2018/10/09

Яруу найрагч, зохиолч Х.Тэргэл болон Ц.Хулан нарын дунд ширүүхэн маргаан дэгдэж эхэллээ. Х.Тэргэл Ц.Хуланг “хуурамч дипломтой” хэмээснээс энэхүү маргаан дэгдэж эхэлсэн бөгөөд Ц.Хулан сэтгүүлч Л.Мөнхбаясгалангаар захиа дайлган Х.Тэргэлд өгүүлсэн байх бөгөөд тэрбээр тус захиаг болон бусад зүйлсийг олон нийтийн цахим хэрэгслээр цацсан байна. Ингэхдээ Ц.Хулангийн тухай хэд хэдэн зүйлс дурдсан байх бөгөөд түүнийг хуурамч дипломтой, “Болор цом”-ыг хоёр ч удаа арын хаалгаар авсан гэх зэрэг зүйлсийг дурдсан байна.

Өдгөө Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх хэмээх албыг хашиж яваа түүний тухай Х.Тэргэл хэлэхдээ “Сонин хэвлэлээр нэг намайг танихгүй шахуу хүн гэж ярьжээ хөөрхий Цоодолын Хулан маань. Дандаа ам ажил нь зөрөх юмаа даа зайлуул. Танихгүй хүнд энэ мэтчилэн яах гээд л хүнээр хүртэл захиа занаа дайлгаад бичээд байдаг юм бэ дээ. Үргэлж худал ярьж амьдрах их хэцүү байдаг байхдаа бодвол.

Нам нам дамжиж намирч, албан тушаал өгөхгүй бол орхиж хаяж нулимж, дараагийн хүн дээр гүйж очиж батгана шиг наалдах энэ бол Хулан чиний хар багаасаа хийж сурсан сурцтай ажил. Болор цомыг ч арын хаалгаар хоёр ч удаа авчихсан зайтай эм. Төрийн соёрхол нэхээд Элбэгдорж амраг нь Соёлын гавьяат өгөхөд уурлаж, агсам тавьж балайг нь авсан “баатар” эм гэдгийг чинь зохиолч нөхөд чинь шоолон шоолон ярьцгаадаг юм байна билээ шүү дээ Хулан минь.

Даах ачаагаа үүр. Даахгүй сурсан ном сургуульгүй атлаа суга суга томорч жүжиглэхдээ ичих нүүр гэж чамд алга.Би чам шиг баримтгүй хүн гөрддөггүй юм. Цагаан дээр хараар бичсэн баримт бүгд чинь ингээд байж байдаг учир ярьж хэлдэг юм. Чи бол улс оронд минь гэм хийх Дөргөнө, Фатима нарын үргэлжлэл болсон хуурамч эм” хэмээжээ. Харин Ц.Хулан өөрийн дипломыг МУБИС-ынх хэмээсэн байх бөгөөд түүний захиа болон дипломын тухай тайлбарыг хүргэж байна.

 

43415347_1886606871424269_686357188607737856_n Х.Тэргэл: Хөөрхий Цоодолын Хулан минь. Дандаа ам ажил нь зөрөх юм даа...

 

43460537_1886612028090420_6009103509931163648_n Х.Тэргэл: Хөөрхий Цоодолын Хулан минь. Дандаа ам ажил нь зөрөх юм даа...

 

43300835_1045429532293664_1897059180305448960_n Х.Тэргэл: Хөөрхий Цоодолын Хулан минь. Дандаа ам ажил нь зөрөх юм даа...

 

43354263_1045429488960335_6293734411431051264_n Х.Тэргэл: Хөөрхий Цоодолын Хулан минь. Дандаа ам ажил нь зөрөх юм даа...

 

43376061_1045429612293656_6759772563871629312_n Х.Тэргэл: Хөөрхий Цоодолын Хулан минь. Дандаа ам ажил нь зөрөх юм даа...

 

43408170_1045429562293661_7492390720670531584_n Х.Тэргэл: Хөөрхий Цоодолын Хулан минь. Дандаа ам ажил нь зөрөх юм даа...

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • больж үз 2018 оны 10 сарын 09 [103.212.116.38]

    Юун тулга тойрсон арга ядарсан эмсийн хов жив бэ.Ичиж амьдраасай энэ эмэгтэйчүүд үлгэр дуурайлал болж байхын оронд юу юу гэнэ вэ

  • Хөөх Хуланг би ийм үг үсгийн алдаатай бичдэг гэж б 2018 оны 10 сарын 09 [183.100.52.32]

    Хөөх Хулан найрагчийг ийм алдаатай бичдэг гэж зүүдлээд ч үгүй юм байна. Өөрийнхөө нэрийг ч зөв бичиж чадахгүй.Эх сайхан монгол хэл бичгийн соёл чадвар ноль байна.Түй чёрт дур гутаж бас өмнөөс нь ичиж үхмээр.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.