Banner
Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар “АСА” циркт ганцхан удаа
0
2018/10/09

Дуучин А.Түмэн-Өлзий, жүжигчин Л.Сөрөлт хоёр хамтарч уран бүтээл хийснээсээ хойш багагүй амжилттай яваа. Гаргасан дуу бүхэн нь олонд хүрё, сэтгэлд нь нийцэн түмний дуулах дуртай дуунуудын нэг болсоор байна.  “Хөөрхөн”  “Хайрын тэнгэр диваажин” зэрэг дуунууд  гарч сонсогчдийн зүгээс өндөр үнэлгээ авч нийтийн дууны ертөнцөд өөрсдийн гэсэн өнгө аясыг хэдийнэ бий болгосон хоёр дуучин маань “Зүрхний хайлан” нэртэй шинэ уран бүтээлээ гаргаад байгаа билээ. Шинэхэн уран бүтээлээ үзэгчиддээ толилуулсан дуучин, жүжигчин хоёр маань үзэгчиддээ зориулж дахин нэг тоглолтоо хийх гэж байна. Тухайлбал “Би чиний зүрхэнд байна уу” хэмээх нэрлэсэн тоглолтоо АСА циркт ганцхан удаа тоглохоор болсон байна. Тоглолт 10 сарын 19-ны өдөр 19 цагаас болох ажээ.

Тасалбар хэдийн худалдаалагдаж эхэлсэн бөгөөд багагүй эрэлттэй байгаа гэнэ. Иймд уншигч та 1900-1950 дугаарт залган тасалбараа амжиж захиалаарай. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88114411,88111771,99034444,99522222 утаснаас авах боломжтой. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.