Banner
Үндэсний үйлдвэрлэл нэртэй угсармал автобус тараа таниулсаар л
5
2018/10/09

"Монгол инженерүүдийн зохион бүтээсэн Евро-4 хөдөлгүүртэй J-800T загварын 20 ширхэг эко автобус Офицеруудын ордон-Ханын материал чиглэлд маргаашнаас эхлэн үйлчилгээнд явахаар боллоо. Нийслэлийн ИТХ-аас баталсан “Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу дотооддоо авто машин үйлдвэрлэх, ажлын байр бий болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх зорилгоор Монгол инженерүүд зохион бүтээжээ. Уг автобусыг “Экобус” ХХК нийт 5.3 тэрбум төгрөгөөр үйлдвэрлэсэн " гэх мэдээлэл 2015 оны 11 дүгээр сарын 25-нд гарч байв. 

Тэгвэл энэ ногоон автобус үйлчилгээнд гараад гурван жил ч болоогүй байхад найм нь эвдэрсэн тухай НИТХ-аас өчигдөр зохион байгуулсан "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" зөвлөгөөний үеэр ярьжээ.

"Үндэсний үйлдвэрлэл" хэмээн хүмүүсийн цөсийг хөөргөдөж, Солонгосын хуучин автобус авч байхаар үнэтэй ч байсан хамаагүй энэ автобусыг авчихвал зүгээр гэж хүн бүр л ярьж байсан өнөөх автобус хоёрхон жилийн дотор ийнхүү тараа таниулчихжээ. Яг үнэндээ уг автобусыг Хятадаас сэлбэг авчирч угсарч, тус бүрийг нь 179 сая төгрөгөөр зарсан гэдэг юм билээ. Харамсалтай нь нийтийн тээвэрт 12 жил үйлчилгээ үзүүлнэ гэсэн норм нормативдаа ч хүрэлгүй, ихэнхийнх нь хөдөлгүүр нь эвдэрчээ. 

Эко автобусыг гарах үед иргэд уг автобусыг Хятадын Лишан автобустай харьцуулаад ийм дүгнэлт гаргаж байв. Хятад автобусны эд ангиудыг угсарч хийсэн болохоор яг адилхан байгаа биз. Харин үнийн хувьд бараг гурав дахин өндөр. 

Яах вэ, эко автобус Солонгосын хуучин автобуснуудыг бодвол өвөлдөө зорчиж явахад дулаахан, шил нь цантдаггүй байсан нь нэг талаар олзуурхмаар. Харин Солонгосоос оруулж ирсэн хуучин автобус иргэд зорчиход зориулагдаагүй мэт хүйтэн, эвдрэл ихтэй байдаг. Гэхдээ үндэсний үйлдвэрлэл хэмээн угсармал автобусаа нэрлэж, ийм амархан эвдэрдэг зүйлс шахмааргүй байна аа, "Экобус" ХХК-ийнхан. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
5
  • zaza 2018 оны 10 сарын 09 [103.212.117.171]

    ugsarch l baig anhlan yum hj bhad aldaa endegdel zondool baih hen gdg darga n avtobus oruulj irj shahah gd baina daa

  • Иргэн 2018 оны 10 сарын 09 [150.129.140.36]

    Аан энэ ч Солонгос автобус авч ирэх хүмүүсийн л явуулга л даа. Техник эвдэрч л байдаг үүний тулд ард нь засварын бааз байдаг юм шиг дээ. Тэр Солонгос автобус чинь хүрээд эвдэрдэг юм. Татварын манга хумслах гээд арга нь олдохгүй л гүйнэ үү!

  • ЗАЯА 2018 оны 10 сарын 10 [66.181.161.62]

    Хуучин автобус төрд шахдаг шантаач нарын явуулга гэдэгт итгэлтэй байна. Шатаж, утаа гаргаж өчнөөн асуудал дагуулсан нөхдийн тухай бичдэг болоосой доо. Хичэжж бүтээж байгаа нэгнээ ингэж бичээд яахав дээ

  • Заяа 2018 оны 10 сарын 10 [66.181.161.62]

    Гаднын орноос төмрийн сэг оруулж ирээд төрд шахдаг тэр нь хорт утаа цацаж хотын төвийг гутаадаг. Үйлдэв гэдэг бол нэг талаасаа угсралт юм. Хийж бүтээж байгам нэгнээ ингэж бичиж байгаа захиалгат сэтгүүлзүй сөнтүгэй. Хуучин автобус төрд шахдаг шантааж нартайгаа дуусаг

  • Zochin 2018 оны 10 сарын 12 [99.203.14.143]

    Aldaj baij amjiltand hurne.mongol hun uilderlegch bolj bolno bizdee.hereglegch baij uzlee.busdiin buteesen ed hogshiloor tsuc negtnee buu gutaaj haritsagtun.amidral bayan gelee ch ami nac bogino bus uu!

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.