Banner
Та бидний татварын 50 гаруй тэрбум төгрөгөөр Худалдаа Хөгжлийн банкны зээлийн хүүг төлөх нь зөв үү?
2
2018/10/10

Монгол Улсын Засгийн Газар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй билээ. УИХ ч хуулийн дагуу хэлэлцүүлгийг эхлүүлээд байна. Уг төслийн "Засгийн Газрын өр" гэсэн хэсэг дэхь нэгэн зүйл ихээхэн анхаарал татаж буй юм.

Тодруулбал энэ нь "Худалдаа Хөгжлийн банкны олон улсын зах зээлд арилжаалсан бонд" гэсэн хэсэг бөгөөд Засгийн Газрын 2015 оны 163 дугаар тогтоолын дагуу Худалдаа Хөгжлийн Банкны олон улсын зах зээлд гаргасан  5 жилийн хугацаатай 500 сая ам.долларын 9.375 хувийн хүүтэй бондод баталгаа гаргажээ. Иймээс ч улсын төсвөөс ирэх онд 23.4 сая ам.долларын хүүгийн төлбөр төлөх аж.

Өөрөөр хэлбэл та бидний татварын мөнгөнөөс 50 гаруй тэрбум төгрөгийг нь  Д.Эрдэнэбилэгийн хувийн банкны гадаадаас авсан зээлийн хүүг төлөхөөр төсөвлөжээ.

 

М.Мөнхсайхан

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • өө 2018 оны 10 сарын 10 [202.179.26.87]

    Арай ч дээ ингэвэл бид татвар төлөх ямар хэрэг бна аа.

  • Булган 2018 оны 10 сарын 10 [122.201.22.4]

    Ийм заваан юм хийж тат вар төлөгчийн мөнгөөр тоглохоон зогсоо.9

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.