Banner
Гэр болон албаны өрөөндөө 1.3 САЯ.ДОЛЛАР нууж байсан хурандаа Ч.БОЛДБААТАР гэж хэн бэ?
9
2018/10/10

Энэ сарын эхээр ЦЕГ-т удирдах алба хашдаг Б гэгчийн гэрээс нийт 1.3 сая доллар буюу /гурав орчим тэрбум төгрөг/-ийг АТГ-ынхан хураасан гэх мэдээлэл гарч олны анхаарлыг татсан. Тодруулбал, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний орд газрыг булаацалдсан хятадуудын бусдад их хэмжээний авлига өгсөн байж болзошгүй хэргийг АТГ-ынхан шалгах явцдаа Б-ийн Баянгол зочид буудлын дэргэдэх “220 к резиденс” байрнаас дээрх мөнгийг олж бэлнээр хурааж битүүмжилсэн нь ил болоод байгаа.

Одоогийн байдлаар тус 1.3 сая долларыг юунд зарцуулах гэж байсан нь тодорхойгүй байгаа. Тус хэргийг шалгах явцад тэд УИХ-ын нэр нөлөө бүхий хоёр гишүүнтэй холбогдсон байжээ. Энэ нь хятадууд гишүүдийн оролцоотойгоор Тавантолгойн нүүрсний уурхайн хажууд байх их хэмжээний нүүрсний нөөцтэй орд газрын ашиглалтын лицензийг хууль бус аргаар авахаар санаархаж байсан ил болоод байгаа аж.

Хуулийн байгууллага УИХ-ын нэр бүхий хоёр гишүүнийг уг хэрэгт хэрхэн холбогдож буй асуудлыг нарийвчлан шалгаж, үнэхээр 1.3 сая долларын хэрэгт холбогдсон эсэхийг баттай мэдэж  тогтоосны дараа нэрийг нь зарлах юм байна. Харин уг хэрэгт Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Ч.Болдбаатарыг шалгаж эхэлсэн байна. Тэд дундын зуучлагч нартай холбоо тогтоосон нь Гүйцэтгэх ажиллагааны баримтаар тодорхой болсон гэнэ. Ингээд 3 орчим тэрбум төгрөгний хээл хахуулын хэрэгт нэр холбогдсон Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Ч.Болдбаатарын талаар тодорхой мэдээлэл хүргэе.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулиар Нийслэлийн Цагдаагийн газрыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар болгон өөр­чилж, даргыг нь Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Нийс­лэлийн Засаг даргатай зөв­шилцөн томилж байсан.  Ингэхдээ анх удаа Цагдаагийн газрын даргыг нээлттэй сонгон шал­гаруулж, зургаан хүн нэр дэвшин цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар томилогдож байсан түүхтэй. Түүнд 2014 оны аравдугаар сарын 15-нд албан ёсоор  Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл цагдаагийн хурандаа Ч.Болд­баа­тарт батламжийг нь гардуулж өгч байсан.

 

Тэрээр үүрэгт ажлаа хүлээж авсны дараа “Миний төлөө саналаа өгсөн нийслэлийн иргэддээ талархаж байна. Эрүүл аюулгүй Улаанбаатарыг бүрдүүлж, өөрийн дэвшүүлсэн Иргэний төлөө-Найрсаг цагдаа хөтөлбөрийг хэрэгжүүлэн та бүхэнтэй хамтран ажиллах болно” гэдгээ онцлон хэлж байсан.

Ч.Болдбаатар нь Төв аймгийн Зуун мод суманд 1972 оны хоёрдугаар сарын 21-нд төрсөн.  Цагдаагийн дээд сургуулийг 1993 онд дүүргэжээ. Анх Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст томилогдон ажлынхаа гарааг эхлэж байсан. 2003-2006 онд Эрүүгийн цагдаагийн газрын тасгийн даргын алба хашиж байгаад 2006-2010 он хүртэл Дундговь аймгийн цагдаагийн хэлтсийн даргын албан тушаалд томилогджээ. 2010-2012 он хүртэл Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын албыг хашиж байсан нэгэн. Ч.Болдбаатар хурандаагийн  төрсөн эмэгтэй дүү Ч.Энхтуяа гэж прокурор байдаг талаар эх сурвалж мэдээлэл өглөө. Дүүгийнх нь нөхөр мөн л прокурор н.Батболд бөгөөд нийслэл болон дүүргийн прокурорын газар албан тушаал хашдаг юм байна. Одоогоос хэдэн жилийн өмнө удирдах алба хашиж байхдаа нэр нь сэвтээгүй цөөхөн хурандаа нарын нэг хэмээн мэргэжил нэгт хүмүүс түүнийг үнэлдэг байсан. Гэтэл тэрбээр маш том хэмжээний авлигалын хэрэгт нэр холбогдлоо. Тус хэргийг хэрхэн шийдэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

http://www.tusgaar.mn/60037

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
9
  • SAHAL 2018 оны 10 сарын 10 [202.9.43.152]

    SAHAL BOLDBAATAR JINHENE ZEBUUN LALAR ENIIG YAGAAD HOROHGUI BAIGAAN BARITSANA SHUU LALRUUDAA AAN

  • Зочин 2018 оны 10 сарын 10 [202.131.229.34]

    Эх орноо зарж идэгсэд та бүгдийг тэнгэр ниргэг

  • Zaluu 2018 оны 10 сарын 10 [70.36.61.184]

    Urvagch muu novsh. Archaagui mu boos.

  • !!! 2018 оны 10 сарын 10 [49.0.137.164]

    Iim muuhai zariatai harwaas nud horshoor hun b na hun chini gadna talaasaa haraad l andashgui harwaas hun muutai Eh oron elgen sadnaa yu ch toolgui hudaldah hulgaich haragdaj bn na ! Tegj l haragdlaa

  • Zochin 2018 оны 10 сарын 10 [203.169.50.131]

    yaa tsagdaa 220k amidraad l bagadaa 500 sayaiin bair shuu neg mur shalgaarai

  • Zochin 2018 оны 10 сарын 11 [202.126.89.210]

    Iim baliar, archaagui yumnuud turd ajillaj baigas tsagt uls oron maani uudluhgui ee.Tsarai zusniih ni baij baigaag.Adgiin amitan be.Ger bul ni ch yamar teneg uruvdmuur guilagchinguud baisan yum.Yu ch uzeegui muusain yumnuud .Amidar ch baigaa bair suutsig ni.Archaagui hog ve,hahuuliin munguur naad bairandaa oroo yu.Ner tsever, shudarga amidrah yamar amttai baidag gej sanana.

  • Mgl hun 2018 оны 10 сарын 11 [24.5.242.103]

    Mgl oos zailaarai har pizda min. Yalanguya Dundgovi oos.

  • !!! 2018 оны 10 сарын 11 [49.0.137.164]

    Hogiin Shugeliig Ard tumnii nuden deer iim Zagdaagiin dargatai baijee gej ulailgaad Jihadiin zanshlaar ogzgon deer ni noiton burgasaar 100 oroolgoh heregtei !!

  • financiranju382@gmail.com 2018 оны 12 сарын 09 [156.0.213.5]

    Сайн байна уу Зээлийн Кластерийн Банк нь таны бүх зээлийн зээлийг (машин зээл, ажлын зээл, хувийн зээл, эргэлтийн зээл) болон үл хөдлөх хөрөнгийг зээлж аваад авах боломжтой болно. И-мэйл: financiranju382@gmail.com

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.