Banner
​Шүүхээс ‘Магнай трейд’-ийн Р.Ганзоригийг цагдан хорихоос татгалзсан шийдвэр гаргалаа
0
2018/10/11

АТГ-аас шалгагдаж байгаа “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан “Магнай трейд” группийн захирал Р.Ганзориг болон Д нарыг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түр саатуулаад байсан билээ. Нийслэлийн прокурорын газраас Р.Ганзоригийг яллагдагчаар татаж, цагдан хорих саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн юм. Уг саналыг шүүх хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан байна. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.