Banner
“Биткойн бол луйврын эх үүсвэр юм”
0
2018/10/15

АНУ-ын нэрт эдийн засагч Нуриэль Рубини  нутаг нэгт сенатын ги­шүү­дэд биткойн гэж олонд танигдсан крип­товалютын аюулын тухай сануулсан байна. АНУ-ын CNBC бизнес мэдээллийн суваг түүнийг 2008 оны санхүүгийн хямралыг урьдчилан хэлсэн цөөн хүмүүсийн нэг болохыг онцлон дурд­сан байдаг. Тэрээр АНУ-ын Конгрессийн сонсголд гэрчээр оролцож энэ цахим  хөрөнгөний зүгээс заналхийлж байгаа олон аюулын талаар анхаа­руулжээ. Түүнчлэн крип­товалют нь бүх луйвар залилан, эдийн засгийн өсөлтийн эцэг эсвэл эх нь болохыг АНУ-ын Сенатийн комиссын банк, орон сууц болон олон нийтийн харилцааны тухай сонсголын үеэр Нью Йоркийн их сургуулийн профессор, эдийн засагч тэрээр онцлон хэлэв. Олон улсын санхүүгийн зах зээлийн мэргэжилтний хэлснээр өнгөрсөн жил үүнийг нотолсон  анхны анхааруулгыг өгсөн нь биткойны ханш  бараг 20 мянган ам.долларт дөхөж очсон явдал гэнэ. Нуриэль Рубини “Баяр талархлын өдрөөс өнгөрсөн шинэ жил хүртэлх хугацаанд танилцсан хүмүүс надаас криптовалютыг худалдаж авах ёстой юу гэж асууж байсан” гэжээ. Ялангуяа, санхүүгийн мэдлэггүй болон хувьцаа, бондоо ялгаж чаддаггүй хүмүүс сэтгэлийн хөдлөлдөө автан  криптовалютыг  худалдаж авч эхэлсэн” гэж сонсголд оролцох үеэрээ хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна. Үүнээс гадна “Луйварчид, гэмт хэрэгтнүүд болон зальтай этгээдүүд” дараа нь тэд энэ цахим хөрөнгөтэйгээ хямралд өртөж, хэдэн сарын дотор уналтад ороход хүргэсэн  энэ аргыг мөнгө олох боломж гэж үзэж алдахаас айсан хүмүүсийн айдсыг  ашиглаж залилж мэхэлсэн” гэв. Иймээс энэ нь  санхүүгийн ертөнцийн эдийн засгийн өсөлтийн түүхэнд үзэгдэж байгаагүй үйл явдал болсон гэжээ. Харин биткойны худалдан авалт дээд цэгтээ хүрсний дараа худалдан авалт  нь 65 хувь болтлоо  буурсан байна.Үүнийг Нуриэль Рубини криптовалютын сүйрэл хэмээн нэрлэжээ. Энэ  валютыг борлуулдаг цахим хуудас CoinMarketCap.com криптовалютын зах зээлийн дэх үнэ 60 гаруй хувиар буурсан гэж мэдээлсэн байна. Түүнчлэн энэ сарын 11-ний байдлаар биткойны ханш зургаан хувиар буюу 6.125,75 ам.доллараар буурчээ. Мөн эдийн засагч биткойны  блокчайн хэмээх суурь технологийн талаар үүнийг түгээмэл ашиглах  шалтгааныг  бараг харахгүй байгаагаа илэр­хийлсэн байна. Тэрээр “Одоо криптографикийн цусаар дүүрсэн  угаалгын өрөө харагдаж байна.  Учир нь эрүүгийн гэмт хэрэгт­нүүдийн шинэ хоргодох нуувч бол  блокчайн буюу ядуурал, өлсгөлөн бо­лон үхэлд хүргэх өвчнийг ч багтаасан бүх ний­тийн асуудлыг эм крип­тографикт суурилсан тех­нологи юм. Бодит бай­далд блокчайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хам­гийн бага ашиг тустай, хэтрүүлэг ихтэй технологи. Түүнч­лэн цаасан дээр хийж гаргасан тооцооны хүснэгт эсвэл нэртэй нэг сангийн баримт мэдээллээс илүү дээр биш” гэж онцолжээ.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.