Banner
Улсын төсөв Увсынханд биш иргэн бүрт наалдацтай байгаасай
0
2018/10/15

2019 оны төсөв хэрхэн батлагдах нь тухайн жилд ард түмний аж амьдрал ямар байх вэ гэдгийг шууд тодорхойлно. Энэ чухал шийдвэрийг гаргахаар УИХ-ын намрын чуулган эхэлсэн цагаас хойш хэлэлцэж байгаа билээ. Мэдээж бүгдээрээ хэлэлцэж, бүрэн бүтэн төсвөө баталчихвал төр засгийн түшээдэд нь ч, түмэн олонд ч хэрэгтэй.

Харин одоо хэлэлцэгдэж байгаа төсвийн төслийн Ерөнхийлөгч Х.Баттулга хэтэрхий муу төсөв батлагдах гээд байна хэмээн хатуухан шүүмжилсэн. Тэрбээр “Энэ төсвийн төслийг эргэн харахгүйь энэ чигээрээ батлагдчихвал төсөвт хориг тавина” гэдгээ ч хэлээд байгаа билээ. 

Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны “2019 оны төсвийн төсөл ихээхэн шүүмжлэл хүлээхээр муу боловсруулсан байна. Төсөв боловсруулсан хүмүүс нь ашиг сонирхлын зөрчилтэй байгаа нь харагдаж байна. Тухайлбал, Сангийн сайд өөрийнхөө тойрогт ихээхэн хэмжээний төсөв суулгасан байна.

Эдийн засгийн үзүүлэлтээ тогтоож харвал сайжирсан зүйл огт байхгүй. Инфляци 8.8  хувь болж өссөн. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 602 төгрөгөөр сулраад байна. Бензиний үнэ 19-30  хувь өсчихөөд байхад Засгийн газар хариу үйлдэл үзүүлэхгүй чадваргүй сууж байна. Сүүлийн хоёр жилд улсын нийт өр нэмэгдсэн байна.

Одоо 21.1 их наяд төгрөгийн өртэй байна. Өр нэмж авахгүй, зээл авахгүй гэж байсан эрх баригчид өрийг нэмэгдүүлсэн байж өр дарлаа гэж яриад байгааг би ойлгохгүй байна. Дээр нь дэлхийн эдийн засагт том хямралтай нүүр тулж магадгүй байна. Засгийн газрын төсвийг алдагдалтай төлөвлөсөөр өр их хэмжээгээр нэмэгдлээ. Алдагдал бол өр юм. Төвбанкны үнэт цаасны өрийн үлдэгдэл ихэслээ. Өнөөдөр төвбанкны үнэт цаасны өрийн үлдэгдэл ихэслээ. Өнөөдөр төвбанк 4 наяд 276 тэрбум төгрөгийн өртэй байгаагаас дотоод өр ямар их байгааг харж болно” хэмээн олон олон тоо баримтыг дэлгээд байгаа юм.

Ерөнхийлөгчийн хэлснээр Монголын эдийн засгийн үзүүлэлт сайн гарч байгаа ч энэ нь хөрсөн дээрээ буухгүй байгаатай хүмүүсийн олонх санал нэгдэнэ. Өдөр ирэх шатахууны үнэ болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байн хэрээр хүмүүсийн амьжиргаа буурсаар байна. Татвар жил жил ирэх бүр нэмэгдсээр татварын дороос иргэд толгой өндийхөө болилоо.

Тиймээс одоо хэлэлцэгдэж байгаа төсвийн төслийг илүү иргэддээ наалдацтай байгаасай гэж жирийн иргэд бид ч хүсч байна. Тиймээс энэ төсвийн төслийг дахин эргэн харж, нягталж шинэчилсэн нь дээр гэдэгтэй олонхи санал нэг байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Мөн энэ төсвийг боловсруулсан хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй байгааг ч үгүйсгэхгүй.Тухайлбал, 2019онд Засгийн газрын 16 сайдын захиран зарцуулах нийт мөнгийг 100 хувь гэж үзвэл 42.4 хувь буюу 4.7 их наяд нь Сангийн сайдад ногдож байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат зөвхөн Увсад буюу Сангийн сайдын аймагт 51 тэрбум төсөвлөж байгааг шүүмжилсэн. Үгүй гэдэгт найдая.

Өнөөх нэг тулгуурт эдийн засагтай Монгол Улсын маань тулгуур болсон уул уурхайн салбарыг хариуцдаг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад дөнгөж 0.4 хувь буюу 39 тэрбум, ард иргэдийн нийгмийн хамаг асуудлыг хариуцдаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 9.6 хувь нь ногдож байх жишээний энэ мэтээс харахад энэ төсвийн төсөл үнэхээр хуудуутай болсон байхыг үгүйсгэхгүй. Тиймээс эргэн харахад илүүдэхгүй биз ээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.