Banner
Ээлжит “УТАА” ажиллагаа сайд Н.Цэрэнбатыг угжих уу!!!
0
2018/10/16

Н.Цэрэнбат нь Увс аймгаас УИХ-ын сонгуульд ялалт байгуулан нэг их удалгүй БОАЖ-ын сайдаар томилогдсон ховорхон тохиох хувьтай хүний нэг болсон. Н.Цэрэнбат улс төрд орохоосоо өмнө бизнесийн салбарт өрсөлдөж, 30 орчим компанийн эзэн болсон байдаг. Ёстой л компанийг ар араас нь “өндөглүүлж” өгсөн нэгэн гэгддэг юм билээ. Ямар замаар, хэрхэн явж ийм олон компани байгуулж, их хэмжээний мөнгө нааш цааш нь хөдөлгөсөн бэ гэдэг нь одоо хүртэл нууц хэвээрээ байгаа. Энэ нь ч яахав хувь хүний хэрэг хуулиар хамгаалагдсан  байдаг. Харин төрийн сэнтийд гараад улсын төсвөөр хэрхэх нь ард түмэн бидэнд хамаатай хэрэг. Байгаль орчин аялал жуучлалын сайдаар томилогдсоноос тэр гээд хэлчих хийсэн юм байхгүй, харин багагүй хэл амны овоо босгоод шаазгай шагшируулж буй.  

Өнөөдрийн байдлаар байгаль орчинг мөнгөнд шунаж сүйдэлж байгаа хэдэн компани түүнтэй холбоотой ямар эрх мэдэлтэй хүмүүс байгаа нь албан бус ч ард түмний нүдэнд илхэн байна. Хичнээн горхи, гол улаанаараа эргэлдэж, дархан цаазтай газар ямар олон аж ахуйн газар үйл ажиллагаа эрхэлж байна вэ. Богд уулын үзэсгэлэнт олон ам газрууд алга дарам газар ч олдохгүй бүгд эзэнтэй болчихсон, төмөр торон хашаатай байгааг хэн бүхэн харж байна. Энэ бүх явдалд эрхэм сайд Н.Цэрэнбат яагаад  дорвитой дуугарахгүй байна вэ?

Саяхан мэдээллийн хэрэгсэлүүдтэй яамны мөнгөөр өөрийгөө хамгаалуулах хаалтын гэрээ хийж рекламдуулахад бэлэн болсон сайдын цаад санаа нь утаагаар ПОП-орч мөнгөжих гэсэн санаа байв уу гэлтэй. Жилийн жилд УТАА ярьж ууж, идсэн хүмүүс бий болох нь уламжлал болох нь уу гэлтэй. Арга ч үгүй биз. Гамшиг эрсдэлийг далимдуудлан хөлжих нь бизнесмэнүүдийн төрөөс мөнгө салгах шилдэг маркетингийн арга л даа. Гэхдээ ард түмэн одоо хууртсаар залхаж байна. Тиймээс ч хууртахгүй!!!

Ярьдаг ганц сэдэв нь утаагүй зуух, шахмал түлш, утааны шүүлтүүр гэсэн улиг болсон сэдэвээ ярьж төрөөс мөнгө авах менежменттэй. Энэ жил ядаж өөр сэдэв олж ярьж болоогүй юу!!!

Энэ жилийн алдарт утаан гамшигаар хөлжих ээлжит хүмүүс нь БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат болон түүний багийнхан болох гэж байна. Тэдний энэ шилдэг саах санаа нь гамшгийн төвшинд хүрдэг утааг чинь нэг шүүлтүүр тавиад арилгачихна гэнэ. Ингэхийн тулд нэг айлын янданд 200 ам.доллар зарцуулна. Ингэснээр нийслэлийн утааг 80% бууруулна гээд байгаа. Өнөөдөр гэр хороололд 202 мянга гаруй өрх нүүрс түлж байна. Үүнээс эхний ээлжид 100 мянган өрхөд шүүлтүүр суурилуулна гэсэн. Тэгээд л утаагаа 50% багасгах юм байх. Бас л шилдэг илбэ шүү. Үүнийг нь улсын төсвөөс 154 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх гээд дараа оны улсын төсөвт төсөвлөөд байгаа. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэдэгчлэн тэнгэрийн юм ярьж ард түмнээ хуурна гэвэл том андуурч байна шүү Н.Цэрэнсайд аа!!!

Үнэхээр утаагаар попорсон шиг попормоор байвал ТОП санаа олж том дуугарах хэрэгтэй. Таньтай хамт бүхэл бүтэн Монгол улсын яам ажиллаж байна шүү.

Үнэхээр чадахгүй бол мөнгө нэхэхээ больж чадах нэгэнд нь зай тавьж өгнө үү. Таныг түмэн нүд ширтэж байна!!!

Эх сурвалж:Paparatsi.mn

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.