Banner
Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
3
2018/10/16

Өчигдөр буюу аравдугаар сарын 15-ны өдөр буюу 11:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчим цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчид хүнд бэртэл учруулан хэрэг гарсан билээ.  Цагдаагийн алба хаагчийн биеийн байдал хүнд байгааг ЦЕГ-аас мэдээлж байсан юм.

Албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын халдлагад өртөж биедээ хүнд гэмтэл авсан цагдаагийн алба хаагчийг өнөөдөр 11.00 цагийн үед яаралтай хагалгаанд оруулсан боловч хохирогчийн биеийн байдал муудан хагалгаа амжилтгүй болж нас баржээ.

Оргон зайлсан гэмт этгээдүүд цагдаагийн алба хаагчийг таван км газар машинаараа чирснээс болж тархи нь бяцарч биедээ хүнд гэмтэл авсан талаар эмчлэгч эмч нь ярьжээ. Ар гэрийнхэн нь гадагшаа явж шаардлагатай гэсэн бүх эмчилгээг хийлгэх хүсэлтэй байгаа ч эмч нар хөдөлгөөнгүй байлгах шаардлагатай, тээвэрлэлт хийх боломжгүй гэсэн хариу өгсөн тухай мэдээлж байсан юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • enhee 2018 оны 10 сарын 16 [64.119.20.21]

    huurhii ysagdaagiin alban haagchid iim l amidralin batalgaa bhgui ajil uurgee guitsetgej yavaad l gemt etgeediin gart amia aldaj bna sh dee deed udirdlaguud ni yu bodoj yavdag uls yum boldoo um sain boloh boltugai

  • иргэн 2018 оны 10 сарын 16 [124.158.110.117]

    Адуурчдыг өөрсдийг нь чирж алах хэрэгтэй. Хайран залуу, гэр бүл болон цагдаагийн бүх албан хаагчдад эмгэнэл илэрхийлье.

  • bat 2018 оны 10 сарын 16 [150.129.143.56]

    oasan hetsuu um be yatsn niigtm be

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.