Banner
Дэд сайд Л.Халтар зориуд вагон унагаасан гэнэ үү
7
2018/10/25

Зам, тээврийн хөгжлийн яамтай холбоотой гарсан удаа дараагийн хэргийн дараа тус яамны удирдлагуудыг бүгдийг нь солих шийдвэрийн Засгийн газраас гаргасан. Үүний хүрээнд хамгийн түрүүнд дэд сайд нь томилогдсон. Дэд сайдаар УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байсан Л.Халтарыг томилоход тухайн үедээ хүмүүс ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан.

Учир нь зүтгүүрийн вагон онхолдсон түүх анх удаа Монголд гарсан. Энэ үед УБТЗ-ын орлогч дарга байсан Л.Халтарыг ажлаа муу хийснийх нь төлөө шагнаж урамшуулж байгаа мэт салбарын яаманд дэд сайдаар томилчихлоо, сайн ажиллана гэдэг юу л бол хэмээн олон нийт эгдүүцэж байсан.

Тэгвэл түүнтэй холбоотой хачирхалтай мэдээлэл одоо ч тасраагүй л байна. Түүнийг УБТЗ-ын орлогч дарга байхдаа ч, одоо дэд сайд болчихоод ч энэ салбарыг самрах ажил хийж суугааг салбарын хүмүүс ярьж байна. Тухайлбал, өчигдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар хувийн компанийг дарамталдаг. Төмөр замд ажиллаж байхдаа ч ийм байсан. Өнгөрсөн зургадугаар сард найман вагон унагасан.

Замын даргын үзлэг явагдсаны маргааш нь унагасан. Санаатайгаар экспортын вагон сонгон унагасан. Учир нь нэхэх эзэнгүй болохоор Жигжиднямааг муу ажиллаж байгаа мэтээр харлуулахдаа ашигласан хэрэг. Тодруулбал, замын шапаалыг сугалсан, вагоны зарим эд ангийг сугалуулсан. Түүнээс замын шапаал ч, вагоны эд анги ч зүгээр өөрөө сугарчихдаг эд биш. Хэн нэгний явуулгаар, хүний оролцоотой л сугарна” хэмээн ярилаа.

Түүгээр зогсохгүй өмнө нь төмөр замд болж бүтэж байсан бүхнийг тэр одоо болохыг нь болиулж байна. УБТЗ-ын ачаа тээвэрт тус нэмэр болдог хувийн компаниудыг элдвээр шахаж хавчиж байна. Төсөвт томоохон нэмэр болдог энэ салбарын жолоо цулбуурыг тааруулж чадахгүй байна хэмээн шүүмжлэв.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг энэ салбарт бизнес эрхэлж байсан хүн учраас  хүмүүс түүнийг үгэнд 100 хувь итгэхгүй байх. Гэхдээ ганц түүгээр зогсохгүй салбарынхан нь дэд сайддаа ам муутай байгаагаас харахад дэд сайд Л.Халтар салбарынхандаа тийм ч хурдан хүлээн зөвшөөрөгдөх хүн биш бололтой гэсэн дүгнэлтэд хүрэв.

Шинэ ажлаа авахдаа л хэл амтай ирсэн дэд сайдтай холбоотой хэрүүл, хэл ам одоо ч Төрийн ордныг донсолгосоор байна.

 

http://mminfo.mn/

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
7
  • Зочин 2018 оны 10 сарын 25 [202.72.240.38]

    Наад хүн чинь ашиг сонирхолын зөрчилтэй мэдэгдэл хийж байгаа юм.

  • ЗОЧИН 2018 оны 10 сарын 26 [122.201.23.226]

    халтар ч харагдаж байгаа цэвэр амьтан биш дээ

    зочин 2018 оны 10 сарын 26 [124.158.94.35]

    цэмцэгэр ч шударга хүндээ

  • эрдэнэ 2018 оны 10 сарын 26 [124.158.94.35]

    төмөр замын ашиглалтын мэргэжилээр төгссөн сайн төгс мэдлэгтэй хүн яаж та нар шиг хөгийн болоод тэр тусмаа эдийн засагт төмөр замд хохиролтой үилдэл хийх арчаагүй залуу биш шүү худлаа мэдээлэл байна

  • Билгээ 2018 оны 10 сарын 26 [202.72.245.122]

    зүтгүүрийн вагон ч гэх шиг энэ үгээ нэг сайн тайлбарлаад өгөөч нийтлэгчээ

  • гэрэл 2018 оны 10 сарын 26 [202.72.245.122]

    сайн яваа нэгнээ дандаа доош нь хийж байх юм өчнөөн жил л төмөр замд удирдах ажил замын орлогч хийсэн хүн яаж вагоноо унагаах ажил зохион байгуулах вэ дээ

  • багаа 2018 оны 10 сарын 28 [66.181.181.117]

    Дэлгэрсайхан худлаа гүтгэж бна ,Өарийнхөн булхай илрээд эхэлсэн болхоор үхэр буугаа тавьж бна

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.