Banner
ТӨРӨӨР стандарт заалгахгүй гэж томордог захиралтай “Ноён пицца” ХХК-ийн пиццанаас ӨТ гарлаа
6
2018/10/26

Үндэсний үйлдвэрлэгч гэх тодотголтой “Ноён пицца” ХХК-ийн захирал Х.Сүхээ гэж хүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ямар ч зах зээл дээр хэрэглэгч хаан байдаг учир үйлдвэрлэгчид өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүний чанарт анхаардаг болсон. Бид түргэн хоол, хүргэлт үйлчилгээний салбарт анхдагч гэдгээрээ бахархдаг” хэмээн ярьсан байдаг. Тэгвэл өөрсдөөрөө бахархдаг “Ноён пицца” ХХК-тай холбоотой тун таагүй мэдээ байна.

Иргэн Т өчигдөр орой 19.00 цагийн үед  “Ноён пицца” ХХК-тай 332277 утсаар холбогдон пицца захиалжээ. Түргэн, шуурхай үйлчилнэ гэх уриатай хэрнээ удаж удаж бүр оройны 22.00 цагийн үед пиццаг нь  хүргэж ирсэн байна. Гол нь хүлээж хүлээж сая нэг барааг нь харсан пицца нь өттэй байсныг иргэн Т баримтжуулж, дараах  зургийг авч, бичлэгийг хийсэн байна. Улмаар  “Ноён пицца” ХХК-тай холбогдож захиалсан пицца дотроос өт гарсан асуудлыг хэлэхэд “яг манай бүтээгдэхүүнээс гарсан нь тодорхойгүй” гээд уурласан хариу өгчээ. Хэрэглэгчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёстой үйлчилгээний байгууллага байж, тэрдундаа хүний эрүүл мэндтэй шууд холбоотой хоол хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг байж, ийм хариуцлагагүй хандлага гаргаж буй нь тун харамсалтай.

3 цаг хүлээлгэж байгаад авчирж өгсөн пиццанаас өт гарсанд бухимдсан иргэн тэр даруйдаа л тус компанид хандсан байгаа юм. Харин компанийн зүгээс бүтээгдэхүүн гаргасан салбарыг маргааш өөртэй чинь холбож өгье гэсэн дэндүү хариуцлагагүй зүйл хэлж ярьжээ. НОЁН PIZZA BRAND гэх сүртэй тодотгол дор бүх л салбарууд нь үйл ажиллагаа явуулж, 1900 1950 утсаар эрхэм та пиццагаа захиал гэж баахан сурталчилдаг хэрнээ, ӨТТЭЙ ПИЦЦА-гаар иргэнд үйлчилсэн асуудлаа өөрсдөөсөө түлхэж буй нь ямар учиртай вэ?

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллагууд, НМХГ-ын зүгээс “Ноён пицца” ХХК-ийн хариуцлагагүй үйл ажиллагаанд анхаарах ёстой биз ээ. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нарийн стандартыг мөрдөх ёстой.  Гэтэл тус компанийн хувьд угаасаа стандарт дагах хүсэлгүй нь компанийн захирал Х.Сүхээ гэж нөхрийн ярианаас тодорхой байгаа юм. Тэрбээр стандартын талаар ярихдаа  “Мэдээж стандарт бүх салбарт байх нь гарцаагүй. Гэхдээ стандарт гэдэг нь өнөөдрийн цаг үедээ зохицсон байх ёстой. Жишээ нь захын цайны газар ч юмуу жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст дэлхийн стандарт яриад хэрэггүй. Өнөөдөр Монгол Улсад дэлхийн стандарт ярих арай болоогүй. Энэ жижиг зах зээлд цөөхөн хэдэг хүн учраа олох гэж ядаж байхад зүгээр төрөөс дэмжиж өгөөд өөрсдийнх нь хөлөөр явуулмаар байгаа юм. Түүнээс төр оролцоод стандартыг нь тогтоогоод баймааргүй л байна” гэж томорсон байсан.

Тэгвэл ТӨРӨӨР стандарт заалгахгүй гэж томордог “Ноён пицца” ХХК иргэдэд ӨТТЭЙ пиццагаар үйлчилж байгаа нь арай даварсан үйлдэл биш гэж үү?

Шуурхай.мн

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
6
  • piala 2018 оны 10 сарын 27 [49.0.219.143]

    zabaan uym be

  • .... 2018 оны 10 сарын 28 [103.57.95.181]

    shal sejigiin yumbe. uhsen baas.ene turgen hool pizzanii gazruud gej hiij bgaagii ni harhad l sejigtei haragddagdaa. ed nar tegj eruul chanartai yim heregllee yu te. galtogoondoo chanartai saw suulga heregllee yu te.

  • Зочин 2018 оны 10 сарын 30 [182.160.39.115]

    Худал ч байж мэднэ.

  • kk 2018 оны 11 сарын 01 [202.179.16.189]

    neeree hen notolhiin

  • haliunaa 2018 оны 11 сарын 06 [43.243.161.23]

    iim tom ot garlaa yu ene bol tseber gutgeleg bn

  • зочин 2018 оны 11 сарын 07 [49.0.147.9]

    Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын захиралуудыг сэтгэцийн эрүүл мэндийн хувьд шалгаж баймаар байна. Саяхан нэг эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаний захирал та нар манайхаар үзүүлэх албатай юм уу гэхээс гадна сонин үг хэлээр дормжилсон тэр хүн лав цоо эрүүл бишээ хэлж ярьж байгаа нь

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.