Banner
Н.Учрал тэрбумын зээлээ өдөрт нь төлнө гэж “томров”
10
2018/10/30

Өчнөөн жил жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулах тухай ярьж ирсэн гишүүд маань "Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан" зэрэг төрөөс тодорхой дэмжлэг авдаг сангуудын зээлийг өөрсдөө авдаг нь “нотлогдов”. Хэн нь хэдэн төгрөгийн зээл авсныг бүгд олж харсан. Эхнээсээ ч багшаа байя аа гэдэг шиг тэр зээлээ буцаагаад төлчихье гээд хэлж байх. Яаж ч харсан жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих төслөөс гишүүд өөрсдийн болон хамаарал бүхий этгээд нь эзэмшдэг компанид их хэмжээгээр зээл олгоно гэдэг ёс зүй, ашиг сонирхлын хувьд ч байж боломгүй зүйлс. Нөгөө талдаа үйлдвэрлэл эрхлэгчид нь төслийн шаардлагын дагуу зээл авах материал бүрдүүлсэн ч тэнцсэнгүй гэсэн ганцхан үгээр жагсаалтаас хасагдаж байхад, гишүүд, тэдний хамаарал бүхий этгээд нь шаардлага хангаагүй ч зээл аваад сууж байгааг шүүмжлэхгүй байхын аргагүй.

Жилийн гурван хувийн хүүтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төслөөс олгодог зээлийг УИХ-ын хэд хэдэн гишүүн авсан гэх мэдээлэл гараад буй. Үүний дунд УИХ-ын гишүүн Н.Учралын аавынх нь 100 хувь эзэмшдэг “Хүннү” ХХК нэг тэрбум орчмын зээл авчээ. Энэ мэдээлэл гарахтай зэрэгцэн гадаадад явсан Н.Учрал гишүүн яаран сандран мэдэгдэл хийж, энэ мөнгөө буцааж төлнө, төлөх төлөхдөө бүр өнөөдөр төлнө гэж мэдэгдэв. Тэрбээр “Миний аавын эзэмшлийн "Хүннү" ХХК зохих шаардлагын дагуу төсөл бичиж зээл авсан ч гэлээ нийгэмд бухимдал, хардалт сэрдэлт үүсэж надтай холбож байх шиг байна. Тус зээлийг авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй, хэрвээ хардлага байгаа бол би хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна. 1992 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй "Хүннү" ХХК ажлын байр нэмэгдүүлж, баялаг бүтээсээр ирснийг монголын бизнес эрхлэгчид бүгд мэднэ. Надтай огт хамааралгүйгээр явж ирсэн компани. Эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл 20 хувьтай эхэлж байсан боловч нийгмийн бухимдал, хардалт байгаа учир зогсоход хүрч байна. Миний аав Н.Ням-Осор түүний удирдлагын баг төслийн үйл ажиллагаагаа зогсоож, тус зээлийг хугацаанаасаа өмнө буюу маргааш /өнөөдөр/ эргүүлэн төлөхөөр шийдлээ. Би УИХ-ын гишүүн болсон учир миний гэр бүл, ах дүү, хамаатан садны бизнес зогсоно гэж ойлгохгүй байгаа. Ер нь цаашдаа аливаа сангуудын үйл ажиллагааг нээлттэй болгох чиглэлээр ажиллах болно” гэжээ.

Оройтсон бороо гэдэг шиг анх зээл авахдаа Н.Учрал гишүүн, түүний аав энэ талаар яагаад бодоогүй юм бол. Чуулганы индэрээс шударга ёс ярьж, үйлдвэрлэлээ хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулна гэж чанга дуугаар хашхирч байхдаа яагаад бодоогүй юм бол. Ингээд өдөрт нь төлчих чадалтайсан бол “борчууд”-тай барьцаж тэр зээлийг авах ямар шаардлага байсан юм бэ, Н.Учрал гишүүн ээ. Жирийн ардад мөрөөдөөд ч олдохгүй байгаа тэр мөнгийг хүссэн үедээ буцаагаад төлчихдөг тийм бизнестэй, хөрөнгөтэй юм бол зээл авахаасаа өмнө бодохгүй яасан юм бэ.  Зөвхөн гишүүдийн компани нь ажлын байр нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн эх орондоо үйлдвэрлэдэггүй юм шүү дээ. Боломжтой зээл нь хүрэх эзэндээ хүрдэг бол хүн бүр л зээл авч, үйлдвэрлэл хийж, бүтээн байгуулалт өрнүүлэхийг хүснэ. Гагцхүү “арын хаалгаар” бүтдэг бага хувийн хүүтэй, урт хугацааны зээл олдохгүй, гишүүд нь очер дайраад байгаад л учир нь бий.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
10
  • үнэн 2018 оны 10 сарын 31 [66.181.188.66]

    Энэ ямар ацаараа идэж уусан мөнгөө төлж чадах вэ дээ. Аавд нь ч байхгүй

  • !!! 2018 оны 10 сарын 31 [49.0.137.164]

    Mongotei mortoo teriigee zuslahgui yaduusiin ter ganz neg sayaar olgodog mongonoos Terbumaar ni hulgailsan Nowsh we chi aaw eejteigee odoo zangaa tawih boliogui yu hamjaaragtai bai !!! Ta nar !!

  • Зочин 2018 оны 10 сарын 31 [43.242.243.120]

    Хуцаад байсан худлаа новш байжээ. Дүр эсгэсэн худлаа шударга царайлсан хог. Нээрээ энэ муу хулгайчууд ингээд хуваагаад авчихаар ард түмэнд яаж зээл олдохов

  • Kk 2018 оны 11 сарын 01 [95.192.3.255]

    Amniihan salia arilaahui, bogsoo guitsed archij chadahgui muu batsaan bitgii bult usreed bai chaddag ym bol olson buh ashigaa hamt bodood ogchih, chi bol mash ayultai ulam uheer bolovsorch baigaa hulgaich

  • 0 2018 оны 11 сарын 02 [202.131.243.186]

    АРД ТҮМНИЙ МӨНГИЙГ ТЭРБУМААР НЬ ХУУЛЬ БУСААР АВЧИХААД ЯГ ОДОО ӨГ ЗА ЮУ МУУ ЛУЙВАРЧИН ГЭР БҮЛЭЭРЭЭ ЛУЙВАРДСАН НӨХДҮҮД

  • zzz 2018 оны 11 сарын 07 [103.111.68.3]

    tiim bayan yum bol uhsenee hiij zeel avsiin, neg heregtei irgend ni ugchihgui hulgaich chin

  • zochin 4 цаг 52 минутын өмнө [66.181.190.191]

    ard tumnii mongoor mongo hiiij compania tejeej bdag novsh. ene omsoj zuusen huvtsas ni hurtel ard tumnii hulgailsan mongoor avsan zuil ni. iim yunnuudiig huvtsastai ni hurtel shaldllah heregtei yum bish uu. tiim amarhan toloh bsiim bol yah gj mongo ugaasan hulgaich ve.

  • zochin 4 цаг 51 минутын өмнө [66.181.190.191]

    ard tumnii mongoor mongo hiiij compania tejeej bdag novsh. ene omsoj zuusen huvtsas ni hurtel ard tumnii hulgailsan mongoor avsan zuil ni. iim yunnuudiig huvtsastai ni hurtel shaldllah heregtei yum bish uu

  • Зочин 2 цаг 40 минутын өмнө [122.201.22.214]

    иш зайлуул мэдвэл буцаагаад өгнө мэдэхгүй бол шингээнэ дээ гэж бодож байждээ яанаа ийм хүмүүс монгол улс хөгжүүлэхүү харин доош нь л чирнэдээ

  • Зочиян 2 цаг 39 минутын өмнө [122.201.22.214]

    хулгайлсан мөнгөөр их л ихэмсэг алхаж явах юм даа цаазлаач ээ тэгэж байж л болино шдээ

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.