Banner
3 хувийн хүүтэй зээл авдаг Ж.Энхбаярын ББСБ 30 хувийн хүүтэй "мөнгө хүүлдэг"
4
2018/11/07

Батлан Хамгаалахын Сайд, генерал Ш.Жадамба агсны хүү Ж.Энхбаяр 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажиллаж байна. 

Тэрээр : "Аав минь 36 насандаа генерал болж байсан. Харин би 36 насандаа УИХ-ын гишүүн болсноороо бахархдаг" хэмээн ярих дуртай. Мөн сүүлийн жилүүдэд шударга ёсны тухай чанга дуугаар олонтаа ярих болсон тул түүнийг цөөнгүй хүн шударга улс төрч гэж боддог байв.

Харамсалтай нь ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан УИХ-ын гишүүдийн дунд тэрээр багтаж, өөрийнхөө "шударга эх орончийн дүртэй хуурамч баг"-ийг тайлж орхисон билээ.

Тодруулбал Ж.Энхбаярын эзэмшлийн "Газар холдинг" группийн охин компани нь жилийн 3 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл авч, Сэлэнгэ үхрийн үйлдрийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж байсан юм. 

Ер нь Ж.Энхбаяр хөрөнгөөрөө УИХ-ын гишүүд дундаа дээгүүрт бичигддэг.

Тэрээр 4 тэрбум 253 сая төгрөгийн жилийн орлоготой бөгөөд "Газар холдинг" ХХК, "Газар капитал Партнерс ББСБ" ХХК-ийг эзэмшдэг, банкин дахь дансандаа 4.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай аж.

 

 ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авсан талаараа тайлбар хийх үедээ : "Би сүүлийн 10 гаруй жил хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна" хэмээн ярьсан ч яг үнэндээ тэрээр 2000 оноос хойш тасралтгүй төрийн албанд ажиллаж байгаа юм.

 

Тодруулбал  2000-2002 онд Онцгой албан татварын Гаалийн Газрын дарга, 2002-2003 онд Улаанбаатар хотын Гаалийн газарт хэлтсийн дарга, дэд дарга, 2004-2006 онд Гаалийн Ерөнхий Газарт зөвлөх, 2006-2008 онд Улсын Мэргэжлийн Хяналтын Газрын дэд дарга, 2008 онд Улсын Мэргэжлийн Хяналтын Газрын Тамгын газрын даргаар тус тус ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Тэгэхээр өөрийнх нь хэлсэнчилэн хөдөө аж ахуйн салбарт сүүлийн арав гаруй жил ажилласан нь үнэн бол тэрээр Монгол Улсын хуулийг ноцтойгоор зөрчиж байжээ гэсэн үг.

Мөн нэгэн анхаарууштай зүйл байгаа нь УИХ-ын гишүүн хүн санхүүгийн буюу бүр тодруулбал зээлийн хүү, нөхцөл зэргээс нь харахад "мөнгө хүүлэлт" ч гэж хэлж болохуйц бизнес хийж байгаа явдал юм. Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын 74 хувийг нь эзэмшдэг "Газар капитал Партнерс ББСБ" нь иргэдэд жилийн 30 хувийн хүүтэй зээл олгодог аж.

Ийм аргаар мөнгө олж буй УИХ-ын гишүүн иргэд, аж ахуйн нэгжүүдийн хамгийн их хүсэн хүлээж буй зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, ер нь зээлийн хүүг бууруулах гэх мэт чиглэлд ажиллах эсэх нь асар их эргэлзээтэй билээ.

Юутай ч төрөөс жилийн 3 хувийн нэн хөнгөлөлттэй зээл авдаг (зээлийн журмаараа эхний 2 жилдээ зээлийн эргэн төлөлт хийхгүй байж болдог) УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувийн Банк Бус Санхүүгийн Байгууллага иргэдэд жилийн 30 хувийн өндөр хүүтэй зээл олгож, ашиг олж байна.

Уг нь УИХ-ын гишүүн нь ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах тангарагтай.

SONIN.MN

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
4
  • Yag busad shigee gej uu. 2018 оны 11 сарын 07 [59.12.208.158]

    Shudarga gej unelj hundetgej yvsan yumsan.Ingeed l bidnii itgel setgeliig hog deer haylaa daa.Odoo yu gej helj yrisan uurt tani itgej yasan ch chadahgui ni.Sain etseg generaliin ner hundiig gutaalaa.Tui chert

  • Zochin 2018 оны 11 сарын 08 [24.80.102.80]

    Ymar aimaar xun be bairnii ax maani odoo xaraxaas durgui xurdeg nowsh xairan etsegiin ner

  • ZOCHIN 2018 оны 11 сарын 08 [103.212.118.43]

    ZVGEER L XULGAICH TURUUS TURSUN XYLGAICH TERBUMTAN VXSEN ATSNII SHUDARGA ENE TER MGL CHUUD MAANI GENE N YUM DAA

  • zochin 2018 оны 11 сарын 08 [122.201.21.196]

    hudlaa dvr esgesen novsh

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.