Banner
БИЗНЕСГҮЙ Ж.МӨНХБАТ ТАНСАГЛАДАГ ӨЧНӨӨН ТЭРБУМАА ХААНААС ОЛОВ!!!
5
2018/11/07

Төрөөс төрсөн тэр бумтангууд манай улсад олон бий. Улс эх орноосоо илүүтэй түрийвчэээ зузаан болгохыг эрхэмлэсэн төрийн түшээдтэй эх орон маань элгээрээ хэвтэхээс ч өөр яах билээ. Манай улс төрчдийн цалин бол шалихгүй. Дундаж компанийн менежерийн л цалин. Гэвч энэ цалингаар тансаглаж чадаад байгаа нь сонирхолтой. Зайсангийн харшуудын оршин суугч, тоёотогийн цоо шинэ автомашинууд эзэн, централ болон блю скай цамхаг дахь өндөр зэрэглэлийн рестораны үйлчлүүлэгчид тэд л байдаг. Түүний нэг нь  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд ямар нэгэн бизнес эрхэлдэггүй. Хувьдаа түц ч үгүй гэж өөрөө ам бардам ярьдаг. Өөрөөр хэлбэл тэрээр сарын цалингаараа л амьдардаг нэгэн гэж харагдаж байна л даа. Гэтэл 100-160 мянган ам.долларын үнэ бүхий гурван ч цагийг ээлжлэн зүүж гангардаг нь олны нүдэнд арай л хэтэрсэн гангараа мэт санагддаг. За энэ бол юу ч биш!!! Цаашилбал Ж.Мөнхбатын хувьд урьд нь хувийн компанид ажиллаж байгаагүй, 2003 оноос эхлэн төрийн байгууллага, намын байгууллагад л ажиллаж явсан нэгэн. Харин УИХ-ын гишүүн болсноор огцом баяжиж, их хэмжээний хөрөнгө мөнгө цуглуулж эхэлсэн бололтой. УИХ-ын гишүүн Ж. Мөнхбат 2017 оны 8 сард Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпийн гудамж, 16-р байр буюу Regensy Residense хотхоны 1501 А тоот байранд 260 метр кв орон сууцыг 780 мянган ам доллараар худалдан авчээ. Хүүхдийн паркын яг зүүн талд байрлах, сүүлийн үеийн засал тохижилттой, тансаг зэрэглэлийн байрыг Ж.Мөнхбат худалдан авахдаа 780 мянган ам доллар буюу өнөөдрийн ханшаар тооцоход 2 тэрбум гаруй төгрөг төлжээ. Гэхдээ наймаа үүгээр дууссангүй. Түүний эхнэр Дашдэлэгийн Буянжаргал Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпийн гудамж, 16-р байр буюу Regensy Residense хотхоны 1501 Б тоот 170 кв.м байрыг мөн л 2017 оны 8 сард худалдан авч, гэрээ байгуулсан байх юм. 
Хамгийн сонирхолтой нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпийн гудамж, 16-р байр буюу Regensy Residense хотхоны 1501 тоот байр нь нийтдээ 430 мкв талбайтай, дотроо хоёр давхар байр юм байна. Энэхүү байрыг эзэмшиж байсан Бордухын Цэндсүрэн Ж.Мөнхбататд зарахын өмнөхөн байраа хоёр хувааж, Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан бөгөөд Ж.Мөнхбат өөрийнхөө нэр дээр 1501 А хэсгийг, харин эхнэрийнхээ нэр дээр 1501 Б хэсгийг худалдан авч, нийтдээ 430 мкв талбайтай, дотроо хоёр давхар байранд амьдрах болжээ.
Өнөөдөр Regensy Residense хотхонд 1мкв байрны худалдах үнэ 2500 ам доллар байна. Нийтдээ 3 тэрбумын үнэтэй тансаг зэрэглэлийн байрыг Ж.Мөнхбат УИХ-ын гишүүний цалингаараараа худалдаж аваагүй нь тодорхой. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж, эрхэм гишүүн хувьдаа компанигүй, цалингаасаа өөр орлогогүй гишүүн яаж 3 тэрбум бум төгрөгөөр 430 мкв, хоёр давхар байр худалдаж авсныг тогтоох биз. Учир нь Ж.Мөнхбат гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа 800 тжрбум төгрөгийн концессийн гээрээний асуудалд нэр холбогдож, “Засагт чандмань майнз” ХХК-д 162 тэрбум 869 сая төгрөгийн концессийн гэрээ байгууулсан, ингэхдэээ Засгийн газрын хуралдааны тэмдэглэл зассан гэдэг мэдээлэл цацагдаж байсныг сануулах нь илүүц биз.Энэ бүхнийг тодруулж Ж.Мөнхбатын тансаглалын олон тэр бум төгрөг хэрхэн, хаанаас гарсан болохыг ард түмэнд ил тод мэдээлэхийг цалингаасаа өөр орлогогүй хэмээдэг Ж.Мөнхбатаас хүсж байна.

 

 

 

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
5
  • Санаа 2018 оны 11 сарын 07 [202.131.245.58]

    Өө энэ чинь одоо ямар аймар баян юм бэ, Яг нэг жил сургууль төгсөөд хотод ижил л ирж оршин суусан да. Би дээд сургуулиа төгсөөд цалин сайтай хувийн компанид ажилласан. Энэ хүн намаар явсан. 20 жилийн дараа намаар явсан нь тэрбумтан, мөнчигрөөрөө явсан нь 8%-ийн зээлтэй л уулзах юм биз дэ. Мал биш нам дагавал ам тосдоод байгаан биш үү.

  • BARSAA 2018 оны 11 сарын 08 [103.212.118.43]

    XULGAICH XULGAICHKONTSESOOS MUNGU SHAASAN DAA ERDENE BATIIN ZASAGIIN VED

  • ichij 2018 оны 11 сарын 08 [73.34.30.85]

    Ene neeh shijigiin tsaraitai nohor nogoo kazak Murat ene 2 nugasnii muuhai degdeehei shig uruultai

  • zochin 2018 оны 11 сарын 08 [122.201.21.196]

    ene hen gedeg hvn be haanaas irsen yum hodooniih vv

  • duhaa nash ni duraa zaash ni 2018 оны 11 сарын 08 [66.181.183.56]

    ORK oo ork bas neg baidag l POPULIST

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.