Banner
Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
0
2018/11/08

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, Бахархлын өдрийг тохиолдуулан өнөөдөр  төр, засгийн удирдлагууд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Төрийн Есөн хөлт цагаан цагаан сүлдийг өрийн ёслол хүндэтгэлийн танхимаас грагаж, есөн шарга морьтой торгон цэргүүд Д.Сүхбаатарын талбайг нар зөв тойрон цэнгүүлж, Төрийн ордонд буцаан залсан юм. Их цагаан сүлдийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүллээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.