Banner
Монгол хүү Унгарт гялалзаж эхэллээ
0
2018/11/08

Дэлхийн алдарт хөлбөмбөгчин, Аваргуудын лигийн гурван удаагийн аварга, Унгарын "Алтан 11" шигшээ багийн гол тамирчин Ференц Пушкашийн нэрэмжит хөлбөмбөгийн "Пушкаш академи"-д суралцахын сацуу мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ байгуулсан Ганболдын Ганбаяр Унгарын 3-р лигт албан ёсны тоглолтууд хийж эхэллээ. 

Г.Ганбаярын тоглож байгаа лигээс шалгарсан тоглогчид дээд лигийн багуудад тоглох боломж нээгддэг учраас залуу тоглогчийн замналын хамгийн чухал үе гэж ойлгож болох юм.

"Пушкаш академи"-д энэ жилээс Ж.Эрдэнэзолбоо, Б.Ган-Эрдэнэ нарын монгол тамирчид суралцаж эхэлсэн бөгөөд тэдний сурлага, хөлбөмбөгчний ур чадвар өсөн нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.