Banner
ЖДҮХС-ийн удирдлагууд сандарч, хил гарахаар завдаж байна
0
2018/11/08

Эрх мэдэлтнүүдийн эхнэр, хүүхдийг тэтгэх ЖДҮ-ийг дэмжих сан нэрт мөнгө угаах газарын булхай илэрч нийгэм даяар шуугиан тариад байгаа билээ. Хамгийн сүүлд гэхэд ЖДҮХС-ийн орлогч дарга болон холбогдох албан тушаалтныг Чингис хаан олон улсын нисэх буудлаас баривчилсан билээ. ЖДҮХС-г шалгах ажлын хэсэг тус сангийн 20 гаруй хүнд хилийн хориг тавьсан гэх мэдээлэл байгаа юм. Учир нь тус сангийн ихэнх ажилчид сүүлийн 10 гаруй хоног ажилдаа ирэхгүй байгаа бөгөөд ирсэн хэд нь цагаа бүртгүүлээд гардаг тухай эх сурвалж хэлж байна. ЖДҮХС-г тойрсон асуудлаар хуулийн байгууллага эрчимтэй шалгаж байгаа энэ үед тус сангийн удирдах албаны хүмүүс  сандарч, Монгол улсаас гадаад орон руу аялах болон эрүүл мэндийн шалтгаанаар гэх зэргээр олон тооны тиз худалдан авч байгаа аж. Мөн АТГ-аас ЖДҮХС-ийн удирдах албаны 20 гаруй хүнийг нэг бүрчлэн нарийн шалгах ажлын хэсэг гарсан. Мөн цагдаа болон прокурорын байгууллага хамтран зээл авсан байж болзошгүй УИХ-ын гишүүн болон тус сангийн удирдах албаны эрх мэдэлтнүүдийг шалгаж эхэлсэн байгаа юм. Уг ажлын хэсэг нийт шалгаж буй албан тушаалтанд цагдан хорих болон хилийн хориг тавьж эхлээд байна. Ингэхдээ АТГ-аас прокурор руу хилийн хориг тавих, цагдан хорих хүсэлт илгээснээр прокуророос зөвшөөрөл олгож баривчилгаа явуулдаг. Улсын ерѳнхий прокурорын газраас цагдан хорих үндэслэлтэй гэж үзсэн бол АТГ-аас ажиллагаа явуулж баривчлан цагдан хорьдог байна. Хүзүүгүй ахын хэлдэг шиг хууль дуудсан цагт ирэхгүй бол хууль өөрөө очиж авдаг шүү гэх үгийг үйлийн үрээсээ зугтааж байгаа эрх мэдлээ урвуулан ажилласан албан тушаалтнуудад хэлье дээ.

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.