Banner
ЕТГ-ын Хэвлэл, мэдээллийн албаны даргаЖ.Цэсэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
8
2018/11/15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандан гаргав.

Ж.Цэсэнгийн нөхөр Д.Тэрбишийн үүсгэн байгуулсан “Дөлгөөн оргил” ХХК нь Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангаас зарласан тендерийн болзол, шаардлага, барьцааг бүрэн хангаж малын тэжээл нийлүүлэх зориулалттай зээл авч, зээлийг зориулалтын дагуу зарцуулж, хуваарьт газруудад тэжээлийг нийлүүлсэн байна.

Мөн дээрх компанийн үйл ажиллагаа нь Ж.Цэсэнгээс хамааралгүй, тендер зохих журам, шаардлагын дагуу явагдсан хэдий ч УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдний хамаарал бүхий иргэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ ашиглан зээл авсан хэргийн шуугиантай зэрэгцүүлэн, төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгах, хариуцлага тооцох иргэдийн шаардлагыг бусдад хавтгайруулан нялзааж саармагжуулах үйлдлүүд хийгдэж байгаа тул ийм бусармаг үйлдэлд боломж олгохгүйн үүднээс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэнгийн дээрх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
8
  • bold 2018 оны 11 сарын 15 [202.170.68.38]

    mangar avgai

  • z 2018 оны 11 сарын 15 [119.40.103.142]

    ugaasaa erh medelee ashiglaj awsan ni vnen bolool ajilaa ogch bga shv de bolij vzmeerii bvh hvn nvdtei oilgomjtoi ymiig

  • ЗОЧИН 2018 оны 11 сарын 15 [150.129.143.131]

    ИЙМ ХҮМҮҮС ТӨРД ШУРГАЛЧИХААД БАЙНА. ЯМАР Ч ГЭГЭЭ ҮЗЭГДЭХГҮЙ НЬ

  • зочин 2018 оны 11 сарын 15 [43.242.242.128]

    бусад авсан хүмүүс нь хаана нуугдаж байна, ширээнийхээ цаана уу, сайн шалгаад бүгдийг ил гаргаж тавь, цаана чинь олон цэсэнгүүд байгаа

  • Zochin 2018 оны 11 сарын 15 [122.201.22.49]

    Unen ongiroo huuhen shuu

  • ХЭРЭН ТЭНЭГЧ 2018 оны 11 сарын 15 [43.228.128.195]

    Цэсэнгийн Цэс ньцухуйлаа даа

  • Зочин 2018 оны 11 сарын 15 [68.147.97.38]

    za uuriinh ni oroltsoogui gej hudlaa jujugleed yahav, ugaasaa engiin irgend olddoggui butsaagddag zeeliig ene huuhen darga tsergeeree turii barij l avsan baij taaraa shde, bantsandaa buhsuuhan zugataaj bh shiv

  • зочин 2018 оны 11 сарын 16 [103.14.36.6]

    Милл хаус авсан тэгвэл ерөнхийлөгч одоо ажлаа өгөх хэрэгтэй дээ.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.