Banner
ХХААХҮ-ИЙН САЙДААР Ч.УЛААНЫГ ТОМИЛУУЛАХ САНАЛЫГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
2
2018/11/16

Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр орой өргөн мэдүүллээ. Уг саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн байна.

Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй.

1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн

1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч

1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга

2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд

2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд

2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан.

1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгааг танилцуулгад дурджээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • zochuin 2018 оны 11 сарын 16 [43.243.161.15]

    Bolimoor yumaa

  • zochin 2018 оны 11 сарын 16 [64.119.25.43]

    ene balai uvgun bolimoor yum ene uvgnuus uur hun alaguu ter setguulchidees zugtaaj guij bgagn lalariin buus

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.