Banner
Ж.Мөнхбат: УИХ ч таръя, Засгийн газар нь ч огцоръё
2
2018/11/17

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ж.Мөнхбат УИХ-ыг тараах гарын үсгийг цуглуулж эхэлнэ гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр “Валютын ханштай холбоотой хамгийн чухал асуудлыг хэлэлцэх гэж байна. Сангийн сайд суух ёстой гэдэгт би санал нэг байна. Өчигдөр бас хуралдаа суугаагүй. УИХ, Засгийн газрын зарчим алдагдаад байна. Би даваа гарагаас эхлэн өөрийнхөө бланкан дээр УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлнэ. УИХ нь ч таръя, Засгийн газар нь ч огцоръё” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Учир нь УИХ, Засгийн газрын зарчим алдагдаад байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд өрнөөд буй Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудал, улс төрийн тогтворгүй, хариуцлагагүй байдал хэтэрч байна гэдгийг хэллээ. ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүд нэгнээсээ уралдан уучлалт гуйж, зээлээ төлсөн эсэхээрээ уралдаж, улс орны чухал асуудлыг хэлэлцэх үед чуулганд суухгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлсэн юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Chi zailaa ter korea kazino luu gaa 2018 оны 11 сарын 17 [106.251.120.143]

    Ene neg amidralaas tasarsan muu kazinochin bitgii hudlaa popdood bgaach.Hurelsuhd honzon sanaad unabal hamtdaa geed baritsaldaad bh yum.Chinii unen tsarai bolon setgel chini ali hediin tanigdsaan.Chi Arhangaidaa muu nertei luu danstai bizdee.Chi uuruu zaigaa taviad zailj uz.Yum l bol hudlaa hutsah yum.

  • erh medel hurungu mungunii shunaltai hetee medehgu 2018 оны 11 сарын 18 [66.181.161.2]

    ene muuhai bandi zailaach

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.