Banner
АТГ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ГАЗАР АВЧ, СУ.БАТБОЛД БАТАЛГААЖУУЛЖЭЭ
0
2018/11/19

Авлигатай тэмцэх газар Барс захын хойд талд иргэд чөлөөт цагаа өнгөрүүлдэг цэцэрлэгт хүрээлэнд газар авчээ. Барилга, хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаярыг хотын мээр байх үед буюу  2012 оны зургадугаар сарын 22‑ны өдрийн Нийслэлийн засаг даргын захирамжаар Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт дэвсгэрт  0,23 га газрыг АТГ ажилчдын орон сууц барина хэмээн авсан байна. Түүнийг нь 2018 оны гуравдугаар сарын 27‑ны өдөр одоогийн хотын дарга Су.Батболд сунгасан байгаа юм.

Хотын газрыг сөөм ямхыг ч үлдээлгүй зарсан гэгдэх хотын фракцыг хотын төв талбайгаасаа эхлээд дүүргүүдийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг авцгаасан гэдэг яриа тарсаар удаж буй. Тэгвэл ийнхүү эхнээсээ  дүүргүүдэд байх цэцэрлэгт хүрээнгүүд рүү орсон гэдгийг энэхүү баримтууд баталж байгаа юм. Ажилчдын орон сууц барих нь төрийн байгууллагад байх ёстой асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг цэцэрлэгт хүрээлэнд газар авсан нь  шударга үнэнд хэр нийцэх вэ.

С.Нацагтовуу

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.