Banner
ЖОННИ ДЕППИЙН ШИНЭ КИНОНД 2 МОНГОЛ ЖҮЖИГЧИН ТОГЛОЖ БАЙНА
1
2018/11/19

МУГЖ Д.Гүрсэд гуай Холливудын алдарт жүжигчин Жонни Депптэй хамт авахуулсан зургийг бид харж байна. Тэд уг зургийг Мороккод авахуулжээ. 

Тэд шинэ кинонд хамтран тоглож байгаа аж. Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн "Зэрлэгүүдийг хүлээхүй" (Waiting for the Barbarians) романаас сэдэвлэсэн шинэ киноны зураг авалт өнгөрсөн сард эхэлжээ. Жонни Депп уг киноны гол дүрд тоглоод зогсохгүй продюсероор ажиллаж буй аж. 

Уг кинонд Холливудын жүжигчин Роберт Патинсон ч мөн тоглож буй. 

Тэгвэл бас нэг монгол жүжигчинг шинэ киноноос бид харах нь. Тэр бол Ганаа. 

Ганаа Холливудын дуулиант бүтээлүүд болох "Wonder Woman", "Ex Machina" кинонд дүр бүтээж байсан. 

Итали, Чили, Мороккод зургийг нь авах "Зэрлэгүүдийг хүлээхүй" кино хэзээ дэлгэцнээ гарах нь хараахан тодорхой болоогүй байна. 

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Zochin 2018 оны 11 сарын 20 [103.26.195.120]

    Uvgun jujigchin Gursed guai harin chig yostoi jinhene Hollywoodtei, Johhy Depptei hamt zuragaa daruulj dee. Mundag yumaa!

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.