Banner
УТААНД ЗОРИУЛСАН 1 САЯ АМ.ДОЛЛАРЫГ Н.ЦЭРЭНБАТ ХУЛГАЙЛАХААР ТӨЛӨВЛӨЖ, УРЬДЧИЛГААГ Ч АВЧЭЭ
6
2018/11/21

-ТЭРБЭЭР ЗАСГИЙН ГАЗРАА МЭХЭЛЖ, ХУЛГАЙЛАХ ЭРХЭЭ Ч НЭЭЛГЭСЭН БАЙНА-

Утаагаа бууруулж, орчны бохирдлоо цэвэрлэхэд зориулаарай гэсэн бүхэл бүтэн 1сая ам.долларыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хувьдаа завшихаар аль хэдийнэ төлөвлөгөө боловсруулж, хулгайлах мөнгөнийхөө эхний хэсгийг аваад эхэлчихжээ. Түүний хулгайлах 1 сая ам.доллар Арабын нэгдсэн Эмират улсаас орж ирсэн юм байна.

Тус улсын Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны яамнаас ирүүлсэн албан бичигт 1 сая ам.долларыг улсынхаа агаар, орчны бохирдлын асуудлыг шийдэхэд зарцуулаарай гэж маш тодорхой дурьдаж. Ингэхдээ энэ бэлгийг бүтээхэд өндөр хувь нэмэр оруулан ажилласан “Эрүүл мэнд-Интернэйшнл” байгууллагын төсөлтэй хамтран ажиллахыг хүссэн байгаа юм. “Эрүүл мэнд-Интернэйшнл” нь эко цахилгаан халаагуурыг эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдэд байрлуулах ажлыг хийх болно гэжээ.

 

888888888888888888888888888 Утаанд зориулсан 1 сая ам.долларыг Н.Цэрэнбат хулгайлахаар төлөвлөж, урьдчилгааг ч авчээ

 

777777777777777777777 Утаанд зориулсан 1 сая ам.долларыг Н.Цэрэнбат хулгайлахаар төлөвлөж, урьдчилгааг ч авчээ

Албан бичиг өнгөрсөн зургадугаар сарын 5-нд ирсэн бөгөөд үүнээс хойш мань Н.Цэрэнбатын толгойд тэрхүү буцалтгүй тусламжийг хэрхэн яаж цэвэрхэн хулгайлах бодол л эргэлдэж байсан байж таарах нь. Тэрбээр долоо, наймдугаар сарыг мөнгө хулгайлах төлөвлөгөөндөө зориулж, улмаар багш нар ажил хаяж нийгэм бужигнаж байх зуурт буюу есдүгээр сарын 3-ны өдөр 1 сая ам.доллар буюу 2 тэрбум 410 сая 975 мянга 890 төгрөгийг (шударга царайлах гэж их нарийн тооцсон байгаа юм) хувьдаа шилжүүлэн авах анхны А/322 тоот тушаалаа гаргажээ.

 

11111111111111111-1-1 Утаанд зориулсан 1 сая ам.долларыг Н.Цэрэнбат хулгайлахаар төлөвлөж, урьдчилгааг ч авчээ

Хувьдаа хэмээн шууд хардахын учир нь өнөөх АГААР, ОРЧНЫ БОХИРДЛОО ШИЙДЭХЭД ЗАРЦУУЛААРАЙ хэмээн онцгойлон дурьдсан Арабын нэгдсэн Эмират улсын зорилтот бэлэгийн чиглэлийг шууд өөрчлөн УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ЦӨЛЖИЛТИЙГ СААРУУЛАХ төсөл болгон хувиргаж, 2018 оны зардлын хуваарийг гаргасан байх юм.

Тушаалдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Арабын нэгдсэн Эмират улсын Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны яам хоорондын “Санамж бичгийг үндэслэн” гэсэн байгаа нь дэндүү увайгүй. Энэ санамж бичигт ийм үг үсэг, утга огт байхгүй Н.Цэрэнбат сайд аа. Байхгүй гэдгийг Арабаас ирүүлсэн албан бичгээр нотолж болно. Яагаад ингэж худлаа ярьж Засгийн газраа хуураад байгаа юм бэ. Нөгөөтэйгүүр 2018 оны зардлын хуваарь хэмээн онцгойлчихож.

Тэгэхээр энэ онд багтаад 1 сая ам.долларыг гаргаж авна гэсэн үг. Агаар, орчны бохирдол, цэцэрлэг, эмнэлэг, сургуулиудад тавиарай гэсэн эко цахилгаан халаагуурын мөнгө энэ ондоо багтаад дараахь хуваарийн дагуу Н.Цэрэнбат болоод түүний нөхдийн халаас руу урсах нь тодорхой боллоо. Тэрбээр А/322 тоот тушаалынхаа хавсралт болгон маргааш нь буюу есдүгээр сарын 4-ний өдөр 2 тэрбум 410 сая төгрөгийг хэрхэн гаргаж авах төлөвлөгөөгөө баталсан байгаа юм. Энэ өдөр бид аанай л мөнөөх багш нарын ажил хаялт, хичээл сургуульгүй гэртээ үлдсэн хүүхдүүдээ ярин хэрэлдсээр байв.

 

4444444444444444444444 Утаанд зориулсан 1 сая ам.долларыг Н.Цэрэнбат хулгайлахаар төлөвлөж, урьдчилгааг ч авчээ

Гэтэл Н.Цэрэнбаттан 670 сая 975890 төгрөгийг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах гэсэн төөрөгдлийн дор Увс аймаг руу (хавсралтын 1-р хэсэг дэх Орон нутагт гэсэн тодотголтой хэсэг) цохож. Тэнд мод тарьж, булаг усны эхийг, бэлчээртэй нь хамгаалах гэнэ. Тэгэхээр энэ мөнгө шууд хулгайчдын халаас руу орлоо гэсэн үг. Урьдчилгаа болгон 32 сая 120 мянгыг нь “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын дансаар хэдийнэ гаргаад авчихсан. Хавсралтын хоёрдугаарт, Агаарын бохирдлын эсрэг дэвшилтэт технологи, цахилгаан халаагуур нэвтрүүлэх гээд 817 саяыг зоосон байгаа нь өнөөх Арабуудын захьсан “Эрүүл мэнд-Интернэйшнл” байгууллагын төсөлд олгох мөнгө.

 

5555555555555555555555 Утаанд зориулсан 1 сая ам.долларыг Н.Цэрэнбат хулгайлахаар төлөвлөж, урьдчилгааг ч авчээ

Яаж бүрэн бүтнээр нь хулгайлчихав гээд ийнхүү зоосон ч үүнийгээ өгчихөж чадахгүй өнөө хэр тус байгууллагынхнаас зугтаж, чулуу хөөлгөсөөр байгаа юм. Ичиж үхлээ, Н.Цэрэнбат аа. Яаж бид дахиад гадныхны, тусламжийн гараа сунгасан олон улс орны нүүрийг харах вэ. Монгол орны нэн ховор амьтад, махчин шувуудыг 200 сая төгрөгөөр судалж, хамгааллаа юу, та.

Танаас өмнө хэдийнэ судлагдаад, хамгаалагдаад явж байгаа юм. Яг үнэндээ “ал ал, ав ав” гэсэн тушаал гаргаж мэдэх танаас л хамгаалмаар байна, ховор ан амьтад аа. Байгаль орчин, аялал жуулчлалын үе үеийн сайд, дарга нар өөрсдөө байгаль орчин, ан амьтныхаа эрлэгүүд байж бас Иргэд бидэнд 345 сая төгрөгөөр Экологийн боловсрол олгохоор төлөвлөж. Үүнийхээ 145 саяыг нь энэхүү луйврын тушаалуудаа үйлдэж байх өдрүүддээ буюу есдүгээр сарын 5-ны өдөр гаргаад авчихсан байгааг юу гэх вэ.

Ингэхдээ өөрийн үеэл дүү н.Нямбаярын ерөнхий менежерээр нь ажиллаж байгаа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” нэрт улсын төсөвт үйлдвэрийн газар руу шилжүүлээд авсан байгаа юм.Хамгийн аймшигтай нь эдгээр хөрөнгийг өнгөрсөн есдүгээр сарын 5-ны өдрийн А/324 дүгээр тушаалаараа шилжүүлж авсан хэрнээ бүтэн сарын дараа буюу аравдугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулж 1 сая ам.долларыг захиран зарцуулах шийдвэрийг гаргуулжээ.

 

333333333333333333333333 Утаанд зориулсан 1 сая ам.долларыг Н.Цэрэнбат хулгайлахаар төлөвлөж, урьдчилгааг ч авчээ

 

2222222222222222222-1 Утаанд зориулсан 1 сая ам.долларыг Н.Цэрэнбат хулгайлахаар төлөвлөж, урьдчилгааг ч авчээ

Өөрөөр хэлбэл, аль хэдийнэ эл мөнгөнөөс зарцуулаад эхэлсэн хэрнээ, мөн Арабын нэгдсэн Эмират улсаас агаар орчны бохирдол, хүүхэд эмнэлгүүдэд зориулаарай гэснийг нууцлан УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ЦӨЛЖИЛТИЙГ БУУРУУЛАХ-д зориулаарай гэсэн гэж хуураад шийдвэр гаргуулчихсан байгаа юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, эрхэм сайд Г.Занданшатартаан, та ажлаа хийж чадахгүй, хэдэн сайддаа хэдий хүртэл маллуулсаар явах гээ вэ. Таны арчаагүйгээс болж бид Арабуудын өмнө, Олон улсын өмнө ямар ичгэвтэр, увайгүй байдалд орж байгааг мэдэж байна уу.

Нөхөр Н.Цэрэнбат та нарт, Засгийн газрын хуралдаанд худал хуурмагаа танилцуулж байхдаа аль хэдийнэ гаргаад авчихсан мөнгөө халаасандаа имэрч, жуумалзан суусныг энэхүү мэдээллээс одоо мэдэгтүн. Та нарыг хэрхэн маанагтуулж, бүхэл бүтэн нэг сая ам.долларыг хулгайлах эрхээ нээлгэснийг бидний хүргэж буй баримтуудаас харж ав.

 

11111111111111111-1-1 Утаанд зориулсан 1 сая ам.долларыг Н.Цэрэнбат хулгайлахаар төлөвлөж, урьдчилгааг ч авчээ

Энэ нөхөр эл бэлэгний мөнгөнөөс Увс аймгийнхаа байгаль орчны байгууллагад 35 сая төгрөгөөр нь автомашин өгөхөөр, иргэдэд экологийн боловсрол олгохоор 345 саяыг тусгасан гэх хэрнээ дахин сургалтын материал тарааж оффис байгуулахаар 98 саяыг нь төлөвлөсөн байгааг юу гэх вэ. Өөр нэг, бүр ноцтой асуудлуудын нэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам чинь Төрийн нарийн бичгийн дарга гээч хүнгүй, орон тоогүй болчихсон юм уу. Ц.Цэнгэл гэж эрхэм чинь амьд уу. Энэхүү худал хуурмаг, хулгай луйвраар дүүрсэн төсвийг яагаад Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл биш, Төрийн захиргааны удирдлагын газар нь баталж байдаг юм бэ. Яам, тамгын газар чинь хэзээнээс ийм хувийн компани шиг дүрэмгүй, дур зоргоороо болчихсон хэрэг вэ.

Ийм ноцтой хулгайг Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болоод Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдэхгүй байна гэж байх уу? Олон улсын гэрээ хэлэлцээр, энэ их мөнгөн дүнгийн зардал, тайлан Сангийн яамны гадуур хийгдэнэ гэж байхгүй. Тиймээс Засгийн газраа мэхлэн байж 1 сая ам.доллар хулгайлахаар төлөвлөж, улмаар эхний мөнгөнүүдээ гаргаж авчихаад буй эл хэрэгт сангийн сайд Ч.Хүрэлбаатар шууд холбоотой юм биш үү.

Яагаад дийлэнх зардал Увс, Ховд руу урсахаар төлөвлөгдсөн байдаг билээ. Магадгүй, ийм хулгайг хийхээр багш нарын ажил хаялтыг санаатай зохион байгуулж, нийгмийн анхаарлыг өөр чигт хандуулж байсан юм биш биз. Энэ бүгдийн эцэст юун Үндэсний бахархал вэ. Агаар орчны бохирдлоор 192 орноос 192-т нь жагсч буй улсад чинь энэ бохирдлоосоо сал, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаал хэмээн өгсөн мөнгийг нь ийнхүү увайгүйгээр хулгайлж буй Н.Цэрэнбат болон түүний хамсаатнуудыг яаралтай саатуулж, 1 сая ам.долларыг энэ онд багтаан гаргаж авахаар төлөвлөсөн гэмт үйлдлийг нь үтэр түргэн зогсоох арга хэмжээ авна уу.

Н.Цэрэнбатын эрхийг түдгэлзүүлэхэд УИХ дахин саад учрууллаа гэхэд түүний гар хөл болон төрийн албанд шургалсан нөхдийг яаралтай саатуулан шалгах бүрэн эрх чинь бий, М.Энх-Амгалан прокурор оо. Мөн хамар дор нь явагдаж буй үйлдлийг мэдсэн ч мэдээгүй дүр эсгэж, магадгүй хамсаатан нь ч байж мэдэх Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, өөрийн эрхийг Төрийн захиргаа, удирдлагын газрын даргатаа шилжүүлсэн БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нарыг ч нэн даруй шалгах ёстой гэж үзэж байна. Улмаар Арабын нэгдсэн Эмират улсыг, өөрийн улсын Засгийн газартайгаа мэхэлж, ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зориулах мөнгийг санаатайгаар гуйвуулан хулгайлахаар төлөвлөж иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах эрхэд халдаж буй Н.Цэрэнбатыг огцруулж, УИХ-аас хөөн зайлуулж, байх ёстой газарт нь даруй шилжүүлэхийг шаардаж байна.

Эх сурвалж: Нийгмийн толь

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
6
  • Зочин 2018 оны 11 сарын 21 [45.117.35.13]

    даруй шүүхэд шилжүүлж орж ирсэн тусламжийн мөнгийг нь зохих газар нь яаралтай буцаан хийлгэж хүүхэд хөгшид өө хамгаалгаалцгаая

  • зочин 2018 оны 11 сарын 22 [124.158.109.140]

    энэ асуудал ингээд дарагдаад өнгөрч болохгүй

  • ХҮРЭЛСҮХ 2018 оны 11 сарын 22 [202.21.120.147]

    МУУ ЛУЙВАРЧИН ШУДАРГА ЦАРАЙЛСАН ХУЛГАЙЧ

  • Зочин 2018 оны 11 сарын 28 [103.26.194.250]

    ЭНЭ ХУВАЛЗЫГ ЗАЙЛУУЛААЧ ЭЭ, ХҮРЭЛСҮХЭЭ ЧИ ҮНЭХЭЭР МОНГОЛД ШУДАРГА ЁС ТОГТООХ ЭРМЭЛЗЭТЭЙ ЮМ БОЛ?

  • зочин 2018 оны 12 сарын 03 [202.179.26.8]

    О,ЭРДЭНЭБУЛГАНЫ кампонид 200,0 сая төгрөг шилжүүлсэн увсынхан шүү

  • зочи н 2018 оны 12 сарын 05 [202.55.188.33]

    Утааг арилгах нэрээр мөнгө луивардах гээд тэр уурлаж, улайрч байсныг нь монголчууд харсан, ийм луйварчныг хурдан зайлуулаачэээээээээ.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.