ТОП НАЙЗУУД ХОТЫН ТӨВД

Admin
7 цаг 11 минутын өмнө

Хамгийн залуудаа буюу 20-хон насандаа Топ модель хэмээх цолыг хүртсэн загвар өмсөгч Уянга, отгон моделиудын нэг Сэлэнгэ нар бидний папараци дуранд өртлөө. 

 

Хятадын Бээжин хотноо загварын агентлагт ажилладаг Топ мрдель Уянга зуны амралтаараа ирсэн бололтой. Харин Топ модель Сэлэнгээгийн хувьд загварын тайзнаа богино хугацаанд хүч түрэн орж ирсэн бүсгүй. Бараг л оролцсон тэмцээн болгоноосоо шагнал хүртдэг “адтай” Сэлэнгэ өнөөдөр “Шилмэл модель агентлаг”-т багшилдаг. Топ болох гэж загвар өмсөөгүй хэмээн ярьдаг оюутан мөртлөө багш Сэлэнгэ сэтгүүлч мэргэжлээр суралцдаг гэсэн. 

 

Юутай ч хоёр Топын ажлын нэг өдрийн стиль имижийг та бүхэнд хүргэж байна. Тайзны урлагийнхан гэсэндээ стиль имижийн хувьд ярих зүйл алга. Харин өөрсдийгөө хөгжүүлэхээр хөдөлмөрлөж яваа энэ хоёр бүсгүйг дайчин, ажил хэрэгч гэдгээс гадна бусад шигээ “хоосон толгойтой” лав биш гэж ойр дотныхон нь ярьдаг юм билээ.