Banner
“Voicе”-ын ялагч Ц.Энгүүн хийл хөгжимөө тоглож явна
0
2018/12/05
  • “Voice of Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн дуулахаас гадна сайн хөгжимчин гэдгийн монголчууд шоуны явцад мэдэцгээсэн биз ээ. Шоунаас хойш хаа нэг Укатай энд, тэнд харагдах болсон Ц.Энгүүн Монгол улсын Консерваторын хийл хөгжмийн ангид сурдаг. Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдаанд хоёр ч удаа тэргүүн байр эзэлж байсан нь түүнийг хийл хөгжимдөө ч чадамгай болохыг илэрхийлдэг. Өдгөө тэр Монголын сонгодог хөгжмийн ирээдүй байж мэдэхээр хөгжимчин хэмээн нэрлэгдэж байгаа юм билээ. Тэрээр саяхан болсон нээн арга хэмжээнд хийл хөгжимөө тоглож буй нь манай дуранд буусан юм.
Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.