Banner
Хотын даргыг НИТХ-аар чөлөөлөхгүй гэв
2
2018/12/05

Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг чөлөөлөх эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ хэмээн товлоод байсан ч хэлэлцэхээргүй болжээ. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хотын даргыг огцруулах бичгээ буцаан татсан байна. Тодруулбал, Хотын дарга С.Батболд өөрөө чөлөөлөгдөх өргөдөл өгсөн тул ийнхүү огцруулах бичгээ буцаажээ. 

Хотын дарга С.Батболд нэгэнт чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхгүйгээр Ерөнхий сайд чөлөөлөх аж. Учир нь  тэрбээр өөрөө өргөдлөө өгсөн тул чөлөөлөх асуудал нь Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаардаг байна.

Хотын даргыг томилохдоо хуулиараа НИТХ дахь МАН бүлэг санал болгоно. Гэхдээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж нэр дэвшигчийг тодруулах бөгөөд мөн Ерөнхий сайд санал оруулах аж.

НИТХ тухайн нэр дэвшигчийг дэмжвэл Ерөнхий сайд батламжилдаг хуулийн заалттай. 

Харин өнөөдөрийн НИТХ-ын ээлжит хуралдаанаар 2019 оны төсвийг батлах асуудал хэлэлцэнэ. 

Б.Анир 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Ok 2018 оны 12 сарын 05 [49.0.218.132]

    Good.

  • Аз жаргалтай архи хар тамхичдын хот 2018 оны 12 сарын 06 [66.181.182.108]

    Унаган хөдөөний хүн, малын эмч мэргэжилтэй бөгөөд улаан хацарт №2, гомо гэх хочнуудтай гар хотын дарга хийлээ гээд 16 удаагийн цасыг давж золбин нохдыг үргүй болголоо гээп ажлаа лав хийж чадахгүй л байна даг

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.