Banner
Д.Сарангэрэл: Хариуцлага алдсан ЭХЭМҮТ-ийн ажилчдад хариуцлага тооцно
8
2018/12/05

Амаржихаар ЭХЭМҮТ-д ирсэн жирэмсэн эмэгтэйг тасаг андуурлаа, өөр хаалгаар орж ир хэмээн явуулсанаас болж нэгэн эмэгтэй хүүхдээ гадаа таксинд төрүүлсэн хэрэг гарсан. Тэрбээр хүүгээ гадаа төрүүлээд зогсохгүй хүүгээ тэвэрсээр хүйгээ барьсаар орж ирсэн гэдэг. Тиймээс эмч нар яаралтай тусламж авч улмаар эх хүү хоёрын биеийн байдал сайн байгаа аж. 

Тэгвэл харанхуй шөнө жирэмсэн эмэгтэйг өөр хаалгаар ор гээд явуулсан угтах үйлчилгээний ажилтан болон хариуцлага алдсан эмч нар арга хэмжээ авч, хариуцлага тооцно гэдгээ салбарын сайд нь мэдэгдлээ. Тодруулбал, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл "ЭХЭМҮТ-ийн хүүхдийн тасагт ирсэн жирэмсэн эмэгтэйг төрөх тасаг руу явахыг угтах үйлчилгээний ажилтан зөвлөснөөр замдаа гадаа төрж, эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авсаны дүнд одоо эх хүүхэд эсэн мэнд, биеийн байдал тогтвортой байна.

Гэхдээ харанхуй шөнө хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно. Эх хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэргэжилтнүүдийнхээ нэр төрд сэв суулгаж, олныг цочроосон хэрэг гарсан уучлал хүсье. Цаашид салбарын ёсзүйн асуудалд онцгой анхаарч ажиллах болно" гэжээ. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
8
  • Иргэн 2018 оны 12 сарын 05 [150.129.141.26]

    Чи өөрөө хариуцлага хүлээгээд ажлаа өг !!!

  • Зочин 2018 оны 12 сарын 05 [202.179.26.79]

    Чи өөрөө хариуцлагааа хүлээ .чиний хариуцсан салбар ш дээ.бусад өгөөд ажлаасаа гараад бхд юундаахорогдоод бгаан

  • зочин 2018 оны 12 сарын 05 [103.229.121.250]

    Одоо болимоор юм.Одоо өөрөө хариуцлагааа хүлээмээр юм.Эрүүл мэндийн салбар бол мэргэжлийн бус хүний хариуцлагагүй, удирлагын буруугааас хүмүүсийн амь насаар тоглосоор байгаагаа мэддэггүй юм уу.

  • зочин 2018 оны 12 сарын 05 [103.229.121.250]

    Чамайг төрөх үед ийм байсан уу.Чи тэр эмэгтэйн оронд өөрийгөө тавьж нэг бодож үзээ ч.

  • Enkhee 2018 оны 12 сарын 05 [66.181.161.40]

    Taxini jolooch geh zaluul orj ireed turuh ni ali be gej asuusan turuh tuhsun hun uvduud gesen haalga zaaj uguud zaluug garagsan gesen.us ni goojson eh orj ireeguil gesen dee zamda turchuud huuhde oroogoodl orj irsen gesen. Unen ym uneneereel saihan shu Mongolchuudaa

  • Зочин 2018 оны 12 сарын 05 [66.181.161.56]

    Таарсан тохиолдол нь энэ болохоос эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх газруудын дүр төрх ш дэ. Ёс зүй, хүнлэг сэтгэл, харилцааны соёл зэрэг наад захын үйлчилгээ "оо" гэхэд болно. За тэгээд хүнийг өмссөн зүүснээр нь, гадаад үзэмжээр нь харьцана. Үдээс хойш ажилдаг эмч ч гэж байхгүй. Үнэн дүр төрх ийм л байна да.

  • Irgen 2018 оны 12 сарын 05 [24.5.242.103]

    Serguulch hun eruul mendiin said hiigeed baidag yamar uchirtai yumbee. Mgl ingej suireh gej. Ene avgai ajlaa uguud zailaasai. Neg hunii alban tushaaliin shunalaas bolj mgl iin ard tumen hohirood bn.

  • ............ 2018 оны 12 сарын 06 [59.153.113.50]

    yamar muuhai hund surtaltai huur ni ter uudend suuj bdag bnaaa. turuh gj bgaa hun mun ch bai bish ch bai er ni l emlegt irj bgaa humuusiig iish tiish ni yawuulj bdag yuwe. uudendee manuuhai suulgahaa bolimoor yumaaa

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.