Banner
Таканоива А.Баасандорж туслахаа зодож, “гэрийн хорио”-нд оржээ
1
2018/12/06

Японы сүмо бөхийн холбооноос маэгашира Таканоива А.Баасандорж туслах бөхөө зодсон хэрэгт холбогджээ.

Шибатаяма оякатагийн мэдээлснээр Таканоива өвлийн тойргийн барилдааны үеэр 24 настай туслах бөхөө “Хий гэсэн юмыг мартчихаад дандаа тайлбар тавьдаг” хэмээн энэ сарын 4-ний 23:00 цагийн үед 4-5 удаа цохиж, гэмтээсэн гэнэ.

Зодуулсан бөх Фүкүокад болж байсан тойргийн барилдаанд хоцорч ирэхэд нь холбооны албан тушаалтан учрыг асуухад зодуулснаа хэлснээр хэрэг илэрчээ. 

Таканоива, Чиганоүра оякатагийн хамт Токиод ирж, сүмогийн холбоонд хэргийн талаар тайлбар хийхдээ туслахаа цохиж, зодсоноо хүлээн зөвшөөрч, уучлал гуйжээ.

Ингэснээр сүмогийн холбооноос Таканоиваг тойргийн барилдаанаас чөлөөлж, “гэрийн хорио” гэж хэлж болохоор шийтгэл оноосон байна.

Цаашдаа хохирогчийн мэдүүлгийг сонссоны дараа ямар шийтгэл оноохоо шийдэх гэнэ.

Өмнө нь тэрбээр их аварга Харүмафүжи Д.Бямбадоржид зодуулсан гэх маргаан үүсч, Д.Бямбадорж зодог тайлснаар өндөрлөсөн билээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Зочин 2018 оны 12 сарын 06 [203.91.115.39]

    Новшийн лалар царайлсан муу үхэр. Хүний газар улсын нэр хөөдсөн махан толгой. Монгол хэлний бүх хараалыг чамд зориулахад хэлэх үг олдохгүй нь. Эрийн жудаггүй амьтан гэж чам шиг новшийн амьтаныг хэлдэг юм. Монголдоо ирэх нүүргүй болсон новш тэр чигтээ үхэж далдарсан лалар.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.