Banner
Ц.Элбэгдорж өөрийнхөө татсан “ХАР” хонгилоо сая олж харав уу!!!
1
2018/12/06

Монгол улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж насаараа шахуу төрийн сэнтийд тухалсан хүн.  Ардчилалын алтан хараацай хэмээх нэрийдлээр оон жил төрд дураараа дургисан тэр   суудлаасаа буумагцаа энд тэндэхийн казино хэсэн зугаалж, алт мөнгөн эдлэлд умбаж яваа нь нууц биш. Тэгвэл саяхан "Ам нээвэл" нэвтрүүлгийн үеэр ярьсан зарим үг нь олны эгдүүцлийг ихэд хүргэлээ. Тухайлбал  хуулийн цоорхой ашиглан эрх мэдэлтнүүд өөрсдөдөө давуу тал олгон Монгол улсын баялгийг хувьдаа авч хуулийн байгууллагад хүртэл дарамт учруулдгийг тэрээр "Хулгайтайгаа хариуцлага тооцоод, тэрийгээ хуулиндаа оруулаад сургамж авсан бол ингээд явахгүй. Дээр нь манай том албан тушаалтан янз бүрийн хүмүүсийн араас хуулийнхан явахаар хонгил энэ тэр гэж ярьдаг байхгүй юу. Ер нь хуулийнхан том албан тушаалтны хойноос явна гэдэг яг хувь хүнийх нь үүднээс хуулийнханд ч халтай байхгүй юу. Хайрцаг дүүрэн нотлох баримтан дээрээ өөрөө чарлаад хэвтчихсэн өгөхгүй, хуулийнхныг ажил хийлгэхгүй ийм нөхцөл байдалд манай албан тушаалтнууд оруулдаг" хэмээн тайлбарлав.

 Харин хуулийнхныг томилох асуудал дээр Ерөнхийлөгчийн нөлөө орж байсан эсэхийг лавлахад тэрээр "Хэрвээ тэр дээр буруу нөлөө орж байна гэж бодож байгаа бол хуулиа л өөрчилчих л дөө. Энэ тухай бид нар ярьдаггүй, хүмүүсийн хэрүүл болгоод байдаг учраас л тэнд нь хүмүүс автаад яг үндсэн асуудлаа бид нар хаяад байгаа байхгүй юу" хэмээсэн байна. Ц.Элбэгдорж төрийн бүхий л өндөр албан тушаал, эрх мэдэлд насаараа байсан хүн өөрийн яриад байгаа энэ зүйлээ  засж залруулалгүйгээр харин ч эсргэгээр шударга бусын хонгилыг өөрөө ухалцсан голлох хүн хэмээн ард түмэн хардаж байгааг мэдэхгүй л явна гэж үү. ШУДАРГА Л ЯРЬ Л ДАА!!! Ц.ЭЛБЭГДОРЖ ОО!!!

Монголын төрийн толгойд байхдаа энэ жишиг болсон шударга бусын буглааг засах болож танд байсан шүү.

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • За 2018 оны 12 сарын 07 [139.5.216.202]

    Одоо барьж шалгах хэрэгтэй энийг.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.